Хүн шатаасан залуус Баянзөрлөгийн ажилтнууд байжээ
Эл хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хүн амины ноцтой гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ. Тодруулбал, хэргийг үйлдсэн этгээдүүд УБТЗ-ын харьяа Баянзөрлөгийн ажилтнууд байсан төдийгүй түүнчлэн талийгаачийн хамаатнууд байжээ.
Тэд шөнөжингөө архидаад Хонхорт байдаг Гоожуур хэмээх гэдэг газар булгийн ус уухаар очихдоо хэргийг үйлдсэн байна. Гэмт этгээдүүдийг цагдан хорьсон төдийгүй онц хэрцгий аргаар хүний амийг санаатай бүрэлгэсэн гэх зүйл ангиар эрүү үүсгэн УМБГ-т шалгаж байна.