Усны нөөцийн шинэ эх үүсвэртэй болно
Энэ талаар хэлэлцэх зорилго бүхий Улаанбаатар хотод ус, эрүүл ахуйн чиглэлээр баримтлах бодлого, чиглэл сэдэвт уулзалт болов.
Уулзалтад оролцогсод цаашид Улаанбаатар хотын усан хангамжийг гадаргын болон гүний усны хосолмол системтэй болох хэрэгтэй талаар ярилцсан байна. Ингэхийн тулд Туул голыг түшиглэн усан цахилгаан станц, усан цогцолбор барих шаардлагатай байгааг онцолж байв. Гэхдээ энэ бүхнийг байгуулахад доод тал нь 15 жилийн хугацаа шаардлагатай гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ.
Харин ойрын хугацаанд буюу ирэх онд Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулахын тулд Гачууртад 25 мянга 200 метр куб, Яармагт 20 мянган метр куб усны нөөцтэй шинэ эх үүсвэр ашиглалтад орох аж.