Өнөөдөр Туркийн улс тунхагласны баярын өдөр

тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Истанбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар бий.

Баруун Түрэгүүд бол Туркуудын өвөг дээдэс мөн хэмээж, 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ гэж үздэг. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрхи Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.

Хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.

Эх сурвалж Wikipedia

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button