Нийслэлчүүдийн ундны ус 86 хувийн бохирдолтой байна

уулзалт боллоо. Нийслэлийн цэвэр усанд шинжилгээ хийхэд 86 хувийн бохирдолтой гарчээ. Мөн гэр хорооллын жорлон хөрсний бохирдлыг үүсгэж газрын гүнд шингэснээр янз бүрийн халдварт өвчний уурхай болох магадлал их байгаа учир дэд бүтцийг нь сайжруулах шаардлагатай байгаа аж. Түүнчлэн үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага хүнд металл, хром зэрэг химийн элементийн нэгдэл газрын хөрсөнд шингэх аюултай байгаа учир арьс, шир боловсруулах үйлдвэрийг хотоос гаргах асуудлыг хэлэлцлээ.

Ус сувгийн удирдах газрын зөвлөх Ш.Одгэрэлийн яриагаар Газрын гүний ус 1400 жилийн дараа сэргээгддэг учир гадны улс орнууд гадаргын усаа цэвэршүүлэн ундны усанд хэрэглэдэг байна. Гэтэл бидний хэрэглэж байгаа ус газрын гүн дэх рашаан. Мөн уул уурхайд ундны усыг маш ихээр хэрэглэж байгаа бөгөөд иргэдийн гамгүй хэрэглээ усны нөөц хомсдоход хүргэж буй. Түүнчлэн усны хомсдолоос илүүтэйгээр бохирдол их байгаа гэв.

П.Дариймаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button