Хятадын эрчим хүчний шинэ бодлого

нийтэд зарлав. Тэд эрчим хүчнийхээ өнөөгийн хөгжлийг шинжлээд одоогийн цаг үеийн дуудлагыг шинжлээд ирээдүйд баримтлах стратегээ зорилтоо эрчим хүчний нөөцийг удаан хугацаагаар, тогтвортой, давшингуй ашиглах явдал гэж тодорхойлов.

Хятадыг 2011-2015 онд хөгжүүлэх 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө 2015 он гэхэд анхдагч эрчим хүчний хэрэглээнд нөхөгдөх түлшний хувийг 11,4 хүргэнэ, нэгж ДНБ-ний эрчим хүчний хэрэглээг 2010 оныхоос 16 хувиар багасгана, нэгж ДНБ-нд ногдох нүүрс хүчлийн хийн агууламжийг 2010 оныхоос 17 хувиар багасгана гэх мэтчилэн. 2020 оны зорилго нь ёстой алаад хаясан байна. Тэрийг яриад ч юүхэв, атаархахын нэмэр.

Цар хэмжээ, тооцооллын зарчмыг нь харахад ёстой хийсэн шиг хийжээ. Манай Төлөвлөгөөний Комисс байсан бол ийм юм хийж чадах л байсан байхгүй юу гэж харамсаж, атаархаж сууна.

Хятад хариуцлагатай гүрний хувьд энд тавьсан зорилтуудад хүрэхийн тулд цуцалтгүй анхаарал тавих болно гэж уг номд өгүүлжээ. Яахав дэлхий эрчим хүчний байдалд аюул учруулахгүй гэж ёс болгож өгүүлсэн байна. Манай хэдэн лаларууд энийг судлах ёстой баймаар. Тэд энэ бодлогоо шууд л хэрэгжүүлж байгааг дараах баримтаас харж болно л доо

Тэдний нүүрсний нэмэлт хүчин чадал нэмэгдэв

2012 оны эхний хагаст Хятадын коксждог нүүрсний үйлдвэрлэл 224,22 сая тонн болж өнгөрсөн оныхоос 6,4 хувиар өсчээ. Зургадугаар сард гэхэд л хоногт 1.3227 сая тонн кокждог нүүрс олборлож дээд үзүүлэлт хүрсэн байна.

Энэ жилийн эхний хагаст Өвөр Монгол, Шэньси, Ганьсу, Цинхай, Нинся, Шинжаан мужуудад 39,629 сая тонн кокс үйлдвэрлэж, үйлдвэрлэл нь өнгөрсөн оныхоос 25,2 хувь өсчээ.

Харин Баруун-Өмнөд Сичуан, Гуйжоу мужуудад 9746 сая тонн кокс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 14,2 хувь өссөн байна. Дорнод хэсгийн Цянсу, Аньхой, Фузян мужуудад 15,942 сая тонн үйлдвэрлэж, үйлдвэрлэл 13,4 хувь өсчээ. Харин Зүүн Хойт хэсгийн Ляонин, Цилинь, Хэилунзян мужуудад үйлдвэрлэл 2,95 хувь өссөн байна.

Харин манайхан нүүрсээ жишиг үнэ болгон зардаг Шаньси мужид эхний хагас жилд 42,863 сая тонн кокс үйлдвэрлэж үйлдвэрлэл 3,4 хувь унасан байна. Энэ мужид хуримтлагдсан хүчин чадал ч гэсэн буурч жилийн эхний хагасын байдлаар ердөө 23,7 сая тонн болж байсан байна. Юунаас болсныг бодоод үзэхгүй юу даа

Хятадын статистикийн эхний хагас жилийн дүнгээр 66,61 сая тонн коксждог нүүрс гаргасан нь ердөө л 1,1 хувь өссөн хэрэг болж байна. Харин зургадугаар сард 0,5 хувь унасан байна. Харин жилийн дүнгээр бол 8,8 хувь өсөх юм байна лээ.

Гэхдээ манайх өсөөгүй болохоор Хятадын кокс өсөх ч нэг их сайн юм биш л дээ

Эндээс тун олон ноцтой дүгнэлт хийж болж байгаа бөгөөд би блогтоо дүгнэлт хийгээд яахав дээ. Ямар мэддэг, тоодог төр засагтай байгаа биш

Судлаач Д.Х.Ганхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button