Н.Энхбаярыг АТГ-ынхан хэлмэгдүүлсэн гэж үзжээ

МАХН-ын дарга Н. Энхбаярыг шүүн таслах үйл ажиллагааг улс төрийн зорилгоор яллах дүгнэлт гарган гэж үзжээ.

Тэд АТГ-ын дарга Н.Ганболд, ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-очир, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар, ажлын хэсгийн ахлагч Наранбааатар, Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор О.Мөнхбаатар, Нийслэлийн прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор Мөнхбат, Нийслэлийн СБД-ийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Нийслэлийн СБД-ийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа нарыг МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор шүүсэн хэмээн үзсэн байна.

Тэд 2012 оны УИХ-ыг сонгох сонгуульд нэр дэвшиж сонгогдох бүрэн эрхэд нь хууль зөрчин, хүч хэрэглэн халдсан, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9,10,13,14-р зүйлд заасан эрхийг нь санаатайгаар хааж, боогдуулсан, түүнийг дээрээс өгсөн даалгаврын дагуу зохиомол, хилс гэмт хэрэгт холбогдуулан хүчээр ял тулган оногдуулсан гэж үзжээ. Түүнчлэн МАХН-ын дэргэдэх Шударга ёсны хувьсгал Үндэсний нэгдсэн оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан ‘’Ард түмний ерөнхийлөгчөө аварья’’ хөдөлгөөнийг гурван сарын турш өрнүүлж, нийт 50 мянган хүний гарын үсэг цуглуулснаа их хурилдайн үеэр хурлын тэргүүлэгчдэд гардуулан өгчээ.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button