Уул уурхайг угжиж өндийх төсөв

орлого төвлөрүүлж, 284.2 тэрбум төгрөгийн зарлагыг санхүүжүүлж, 93.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, Засгийн газрын дотоод зээлийн 192.1 тэрбум төгрөгийн өглөгийг тус тус барагдуулахаар тооцож төсвийн төслийг хийжээ. Засгийн газраас үр ашигтай, оновчтой хөрөнгө оруулалт гэсэн бодлого барьж байгаа учраас төсөвт тусгагдах хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоос багасчээ.

Тухайлбал, барилгын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг он дамжих маягаар санхүүжүүлэх биш, богино хугацаанд (нэг жил) баригдаж, өөрийн өртгөө нөхөх тийм барилга, объектод хөрөнгө оруулах бодлогыг Засгийн газар барьж байна.

ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ ЯАЖ ТӨВЛӨРҮҮЛЭХ ВЭ?

Гэвч эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй хэмээн таамаглаж байгаа энэ үед ирэх оны төсөвт долоон их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэдэг тийм ч амар биш. Өмнөх жилийн төсвийн (тодотголыг оролцуулсан) дүнгээс 22 хувиар өссөн орлогыг гадаад эдийн засгийн таагүй байдал хүндрэл учруулж мэдэхээр байна. Гадаад худалдааны статистик мэдээлэл бусад эх сурвалжаас үзэхэд, ирэх онд манай экспортын орлогын 93 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлэх төлөвтэй байна. Гэтэл манай улсын түүхий эдийн дийлэнхийг авдаг Хятадын эдийн засгийн өсөлт суларч эхэллээ. Евро бүсийн өрийн хямрал Ази руу шилжиж тус тивийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болов.

Энэ мэт гадаад эрсдэл манай улсын эдийн засагт томоохон цохилт өгсөн нь хэдийнээ мэдрэгдсэн. Тухайлбал Улсын төсвийн орлогод голлох нөлөөтэй нүүрсний экспортын хэмжээ энэ оны долоодугаар сард өмнөх сараасаа 61.5, өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар доошилсон байна. Өчигдрийн авсан мэдээллээр манай экспортын нэг тонн нүүрсний үнэ 55 ам.доллар хүртлээ унаж энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниуд ашиггүй ажиллахад хүрээд байна.

Гэтэл төсөвтөө чулуун нүүрсийг 65.5, коксжих нүүрсийг 80.2, .боловсруулсан нүүрсийг 131.5 ам.доллараар бодож тооцжээ. Олон улсын санхүүгийн байгууллагуудын таамаглалаар ирэх онд дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үнэ 8152, тонн чулуун, боловсруулсан, коксжих нүүрсний үнэ 83.17-161.2 ам.доллар байх төлөвтэй. Харин манайх төсөвт 6328.9 ам.доллар байхаар тооцсон байна.

ДЭЛХИЙН ЗЭСИЙН ҮНЭ 3000 АМ.ДOЛЛАР БОЛТЛОО УНАСНЫГ САНАХ ХЭРЭГТЭЙ

Хэрэв манай экспортын нүүрсний үнэ өсөхгүй, энэ хэвээр удаан үргэлжилбэл ирэх оны төсвийн орлогын дутууг яах вэ? гэдэг хүндхэн асуудал тулгарна. Мөн дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэх үед 8000 гаруй ам.доллар байсан зэсийн үнэ 3000 болтлоо унаж байсныг санах хэрэгтэй. Сангийн сайд Ч.Улaаны хийсэн мэдээллээс үзэхэд Эх орны хишиг хэмээх бэлэн мөнгөний тараалт, төсөвт ихээхэн дарамт учруулж байгаа аж. Түүний хэлснээр, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгох нэг сая төгрөгийн дутуу, мөн 21000 төгрөгийн үлдэгдлийг тараах мөнгө ирэх оны төсөвт тусгагдаж байгаа ч түүний орлогын эх үүсвэр нь мөн л уул уурхайн хүлээгдэх орлогоос шалтгаалах ажээ. Өнөөдөр хувьцаагаа авахгүй бэлэн мөнгө авна гэсэн 1.5 сая хүнд мөнгө олгоё гэвэл 1.5 их наяд төгрөг шаардагдахаар байна. Гэтэл иргэдийн хувьцааг худалдаж авахаар төвлөрүүлсэн компани пүүс байгууллагуудын мөнгө дөнгөж 30 тэрбум төгрөг л болжээ.

ХУВЬЦААГАА НЭГ САЯ ТӨГРӨГ БОЛГОХ НЬ БҮТЭХГҮЙ БОЛОЛТОЙ

Үүнээс үзэхэд Засгийн газраар дамжуулан (зуучлуулан) иргэд, хувьцаа эзэмшигчид бэлэн сая төгрөг авна гэсэн хүлээлт бүтэхгүй нь тодорхой боллоо. Харин ч бэлэн мөнгөнөөс илүү хувьцаагаа оруулах нь иргэдэд ашигтай гэдгийг Сангийн сайд хэлнэ билээ. Харин төсвийн төсөлд тусгагдсанаар орон нутгийн төсөв энэ онд нийт төсвийн ердөө есөн хувийг эзэлж байсан бол ирэх онд 20.7 хувь болж өсөхөөр байна. Засгийн газраас хүүхдэд cap бүр 20.000, улмаар 967 мянган хүүхдэд жилд 240 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт оруулжээ. Төсөлд төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрэхгүй байхаар төсөвлөсөн байна.

Ш.Батцогт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button