Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга тодорчээ
үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах барилдаан болж өндөрлөлөө. Дархан-Уул аймгийн Дархан суманд болсон энэхүү барилдаанд нийслэл, орон нутгаас 19-20 насны 117 залуу хурд, хүчээ сорьжээ.
Тэд эхний шатанд зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг бүрийн эхний гурван бөх дараагийн шатанд үлдсэн байна. Дээрх 18 бөх хоёрдугаар шатанд тойргоор барилдахад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Э.Оюунболд ганц ч өвдөг шороодолгүй түрүүлжээ. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн харцага Д.Хүдэрбулга 15 даваа, хоёр унаатайгаар мөнгө, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьд 14 даваа, гурван унаатайгаар хүрэл медаль хүртсэн байна.