Турк их бууны галаар хариу барив

Сирийн нутгаас харвасан мина Туркийн хилийн Бешаслан суурингаас 300 м-ийн зайд унажээ. Азаар хүн өртөж, гэмтээгүй байна. Энэ бол Туркийн нутаг дэвсгэр рүү мина харваж байгаа анхны тохиолдол биш. Өнгөрсөн долоо хоногт Сирийн зүгээс их буугаар хэдэнтээ буудсан. Үүний уршгаар Туркийн Хатай мужийн эмнэлгийн барилга нурсан байна.

Харин энэ бүхний хариуд Туркийн хилийн цэргийнхэн эсэргүүцэл үзүүлсээр байгаа нь хоёр улсын харилцааг улам бүр ээдрээтэй болгосоор байна хэмээн олон улсын ажиглагчид сэрэмжлүүлж байгаа юм.

П.Дорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button