Тонн нүүрс 80 мянган төгрөгөөр борлогдоно

нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэ ажлын үр дүнд 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу нэг тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд авах юм. Ийм эрс хямдралтай үнээр 2012 оны арваннэгдүгээр сарын 7-ноос 2013 оны тавдугаар сарын 7-ныг хүртэл зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 126 мянган өрх бүр 2,6 тонн нүүрс авах боломж бүрдэнэ. Үр дүнд нь айл өрхүүд нүүрснийхээ зардлаас 320 мянган төгрөг хэмнэх бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ нь 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгоно.

Өчигдрийн уулзалтын үеэр хэсгийн ахлагч нарын зүгээс Багануурын нүүрсийг сонгох болсон шалтгааны талаар олонтаа асуулаа. Налайхын нүүрсний уурхай бүхэлдээ хувийн хэвшилд шилжсэн, олборлох нөхцөл хүнд, аюултай тул төрийн өмчийн оролцоотой Багануурын уурхайгаас иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх зохицуулалт хийснийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх тайлбарлалаа. Ингэхдээ Багануурын уурхайн нүүрсний чанарт онцгойлон анхаарч, 2-15 см-ийн голчтой нүүрс нийлүүлэхээр уурхайн өрөгцөгт тусгай шигшүүр тавихаар харилцан тохиролцсон. Иймд иргэдэд очих нүүрс хаягдал гологдолгүй байх юм.

Нийслэлийн нэг өрх хоногт дунджаар 14 кг, хотын гэр хорооллынхон нийтдээ 1764 тн нүүрс түлдэг учир энэ хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 28 вагон нүүрсийг иргэдийн хэрэглээнд зориулан гаргах, мөн олборлосон нүүрсийг саадгүй тээвэрлэн нийслэлд хүргэх талаар Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй тохиролцоонд хүрлээ. Төмөр замаар тээвэрлэж ирсэн нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэнэ.

Хорооноос цаашхи дамжлагыг борлуулагчид гүйцэтгэх ба хороо тус бүрт эхний ээлжинд хоёр борлуулалтын цэг байгуулна. Ингэхдээ тухай хорооны нутаг дэвсгэрийн хүн ихтэй хэсгийг сонгоно. Хамрах хүрээний хувьд баруун талд Эмээлт, зүүн талд Хужирбулан хүртэлх нийслэлийн гэр хороол­лын айл өрхүүдэд борлуулалт хийнэ.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажилд Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатар Төмөр Зам, нийслэл, дүүрэг, хороод болон савлалт, түгээлт хийх Эм Жи Эл Эс Би компанийн 1600 орчим гэрээт ажилтан, нийтдээ 4000 гаруй хүн оролцож байна.

Гэр хорооллын өрх бүрт хуваарилагдах 2.6 тонн нүүрсийг нэгэн зэрэг олгох бололцоогүй тул иргэн та гурав хоног тутам 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button