Сурагчдаас хууль бусаар мөнгө татахыг хориглолоо
төлбөр хураамж авахыг хориглосон тушаалыг аравдугаар сарын 26-нд гаргажээ. Ингэснээр тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэхэд зарим сургууль, цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд мөнгө өгдөг байдлыг халах юм байна.
Энэ хүрээнд салбарын хэмжээнд хандив, тусламж, хураамж авч буй зохицуулалтыг судлахаар болсон байна. Түүнчлэн байгууллагын төсөв, санхүү, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулахыг бүх шатны сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад даалгасан байна.