Г.Баярсайхан ҮХААЯ-ны тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

Энэ үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны газрын дарга нар УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал болоод уг салбарын ололт амжилтын талаар санал солилцсон байна. Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангалтын асуудал тэр дундаа Адуу үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг танилцуулжээ.

Үүнээс гадна Мал эмнэлгийн лаборатори, тариалан хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн урамшуулал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хуульчилж бэлчээрээс нь зааглах, мах сүү нийлүүлэгчдэд урамшуулал дэмжлэг олгох гэх мэт олон асуудал уг уулзалтын үеэр хөндөгдсөн байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлэхдээ ҮХАА салбар нь ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой газар. Дэмжээд өгвөл ажлын байрны уурхай гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг га­зар дээр нь шийдэхийн төлөө байна хэмээсэн байна.

Э.ОЮУН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button