Мадонна Б.Обамаг дэмжээд фэнүүдийнхээ дургүйг хүргэв

хүргэв. Тэрбээр дууныхаа дундуур Саналаа өгөхөөр бүртгүүлсэн хүн та нарын дунд хэд байна вэ? Тэртэй тэргүй Обамагийн төлөө саналаа өгөх юм чинь хэд байх нь ч хамаагүй л дээ гэж хэлсэн бөгөөд энэ үгнийх нь дараа үзэгчдийн олонх нь шүгэлдэх, элдэв янзын дуу авиа гаргах зэргээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Харин үүнийх нь хариуд Мадонна оновчтой бус зүйл хийснээ ойлгосон бололтой Нээрээ хэн хэнийг сонгох нь надад хамаагүй л дээ. Саналаа өгөх нь л харин чухал шүү гэжээ.

Мадонна концертынхоо үеэр улс төрийн агуулгатай үг хэлэх нь олонтаа. Тухайлбал өнгөрсөн зун Москвад тоглохдоо эрүүгийн хэргээр шүүгдсэн Оросын охидын Pussy Riot хамтлагийн гишүүдийг дэмжсэн үг хэлж байсан юм. Мөн Санкт-Петербургт хийсэн концерт дээрээ, ижил хүйстэнтэйгээ явалдахыг хориглосон хуулиас болж эрхээ хамгаалах үйл ажиллагаа нь зогссон тус хотын гэй залуусыг хамгаалсан үг хэлж байв. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Нью-Йоркт тоглохдоо АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг нуруун дээрээ бичин тайзан дээр гарч, Б.Обамаг дэмждэгээ шууд илэрхийлсэн билээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам дуучин, жүжигчин болон бусад урлаг, олон нийтийн зүтгэлтнүүд өөр өөрийн нэр дэвшигчийг ил тодоор дэмжсээр. байна. Б.Обамаг дэмжигчдийн эгнээнд Мэрайя Кэри, Арета Франклин, Сальма Хайек, Алиша Кийз, Бэйонсэ, Рики Мартин, Сара-Жессика Паркер, Стивен Спилбэрг, Гвен Стефани нар байгаа бол Митт Ромниг Чак Норрис, Кид Рок, Клинт Иствүд нарын хүмүүс дэмжиж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button