Галуунууд эздийнхээ амийг аварчээ
Онцгой байдлын яамны бүс нутгийн хэсгийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Түймэр эхлэх үед долоон галуу хашхирч, саравчныхаа ханыг балбасан байна. Энэ шуугианаар гэрийн эзэд сэрж, түймэрт автаж байгаагаа мэдсэн аж. Гэвч гал унтраах ангийнхныг ирэхээс өмнө саравч эвдэрч, галуунуудыг аврах боломжгүй болжээ.
Онцгой байдлынхан 15 минутын хугацаанд галыг унтрааж, бусад гэрийн тэжээвэр амьтныг аварч чаджээ. Урьдчилсан дүгнэлтээр цахилгаан хэрэгслээс болж гал гарсан гэнэ.