АТГ-ын комиссар Д.Наранбаатар Төрийн тусгай хамгаалалттай газрын хууль зөрчжээ
өрөөнд нь очжээ. Энэ талаар Хууль зүйн дэд сайдаас зарим зүйлийг асуухад доорх хариултыг өглөө.
-АТГ-ын төлөөлөгч танаас мэдүүлэг авах гэж ирсэн. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Наранбаатар хоёрын дунд багагүй маргаан гарсан гэсэн. Юуны тухай мэдүүлэг авах гэж байсан юм бэ?
-Мэдүүлэг авах тухай урьдчилж хэлээгүй. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-ын төлөөлөгч ирлээ гэхээр нь ажлын хэсгийн шугамаар уулзах нь гэж ойлгосон. Гэтэл өрөөнд орж ирээд, эрх үүрэг танилцуулаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн. Яагаад гэрчийн мэдүүлэг өгөх болсон, юу гэрчлэх ёстой вэ гэдгээс үл ойлголцох байдал үүссэн.
Энэ үеэр О.Баасанхүү гишүүн орж ирж таарсан. Гишүүн бид хоёр TВ9-ийн асуудлаар Японоос ирсэн бичгийн талаар ярихаар цаг товлосон байсан юм. Тэгэхэд О.Баасанхүү гишүүн тодорхой хууль зүйн шаардлагуудыг тавьсан. АТГ-ынхан үнэхээр надаас мэдүүлэг авах гэж байгаа бол урьдчилж мэдэгдээд, зарлан дуудах өгөх ёстой. Гэтэл тэгэлгүйгээр шууд ажлын байранд ирж байгаа нь хууль дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Харин мэдүүлгийн тухайд гэвэл Н.Энхбаяр даргын асуудалтай холбоотой юм билээ. Ер нь хуулийн байгууллага улстөржих ёсгүй гэдгийг би олон удаа хэлж байсан.
-Тэгвэл та мэдүүлэг өгч амжаагүй гэсэн үг үү?
-Дөнгөж Д.Наранбаатартай уулзах гэж байхад О.Баасанхүү гишүүн ороод ирсэн.
-Эх сурвалжийн мэдээллээр бол Х.Тэмүүжин сайд танаас гэрчийн мэдүүлэг авах зөвшөөрөл өгсөн гэсэн?
-Хэрвээ сайд мэдүүлэг авахуулах зөвшөөрөл өгсөн бол надад мэдэгдэх ёстой. Тийм болохоор би энэ тухай хэлж мэдэхгүй байна.
-АТГ танаас өмнө нь гэрчийн мэдүүлэг авах тухай ярьж байсан уу?
-Тийм зүйл ярьж байгаагүй.
-Танаас гэрчийн мэдүүлэг авахаа урьдчилж мэдэгдэхгүйгээр ирснийг та юу гэж тайлбарлах вэ?
-Н.Энхбаяр манай намын дарга. Улстөрийн шалтгаанаас болж хэлмэгдсэн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Би улстөрийн албан хаагч гэдэг утгаараа өөрийн байр сууриа бүрэн илэрхийлэх эрхтэй. Гэхдээ цаг хугацаа болж буй үйл явдлыг харуулах биз дээ.
Харин дэд сайдтай ажил хэргийн шугамаар уулзах гэж очсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс учир явдлыг тодруулахад тэрбээр Би дэд сайдтай 1400 цагт уулзахаар товлосон байсан. Гэтэл дэд сайд ирээгүй учраас би сайдын ажлын өрөөнд нь очсон. Бид хоёрын уулзах шалтгаан нь гэвэл маргааш /өнөөдөр/ болох Японы Элчид сайдтай уулзах асуудлынхаа тухай байсан юм.
Гэтэл АТГ-ын комиссар Д.Наранбаатар дэд сайдаас гэрчийн мэдүүлэг авах гээд байж байсан. Тэгэхэд нь Танд Төрийн тусгай хамгаалалттай газар орж, гэрчийн мэдүүлэг авах эрх зүйн акт байна уу. Мөн та энэ хүнээс мэдүүлэг авах гэж байгаа бол зарлан дуудах бичиг өгөх ёстой.
Та ЭБШХ-ийн 143.1 дүгээр заалтыг зөрчиж байна. Танд дэд сайдаас мэдүүлэг авах зөвшөөрлийг хэн олгосон юм бэ гэхэд Салбарын сайд Х.Тэмүүжин зөвшөөрсөн гэсэн. Ингээд би хэлтсийн дарга О.Алтангэрэлээс энэ тухай асуухад Манай дарга нар зөвшөөрсөн. Харин Д.Наранбаатарт Сайдын нэрийг битгий гаргаад бай гэх хариулт өгч байсан.
Д.Наранбаатарын ярьж буйгаар Х.Тэмүүжин сайдад ч тийм эрх байхгүй шүү дээ. Үүнийг хуульд тодорхой заагаад өгснийг тэд биднээр хэлүүлтгүй маш сайн мэдэж байгаа. Нэг л том эрх дархтай хүмүүс АТГ-т байна. Дэд сайдаас ямар үндэслэлээр байцаалт авах гээд байгаагийн нарийн учрыг би мэдэхгүй. Тухайн үед өрөөнд нь ороход л дээрх асуудал үүссэн байсан. Энэ тухай дэд сайд удахгүй та нарт тайлбарлах байх. Э.Эрдэнэжамьян улстөрд цэврээрээ орж ирж байгаа хүн шүү дээ гэсэн юм.
Р.Саруул