Ирэх сарын 14-нд бүх нийтээрээ амарна

Мөн Чингис хаан одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжигдсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Энэ хуулийн төслийн агуулга нь зарчмын шинжтэй дараах зүйлээр илэрч байгаа юм. Тухайлбал, …нийтээр тэмдэглэх баярын өдөрт Монгол бахархлын өдрийг 11 дүгээр сарын 14-ний өдөр байхаар нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухай байсан.

Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүд, арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдрөөр амардаг байсан нь хэвээр байх, түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд мөн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр нийтээр амардаг болох тухай ярилцан дэмжсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэхээр болж, гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button