Ким Чен Ун эхнэртэйгээ таэквондогийн тэмцээн үзэв
өмнө гарч ирэв. Тэд даваа гаригт Ким Ир Сений нэрэмжит Цэргийн их сургуулийн 60 жилийн ойн баярын концерт, мөн дараа нь болсон таэквондогийн тэмцээнийг үзсэн байна. Манай төрийн тэргүүн, их удирдагч Ким Чен Ун, гэргий Ли Соль Чугийн хамтаар танхимд орж ирэхэд цугласан олон алга нижигнүүлэн ташлаа хэмээн Хойд Солонгосын KCNA агентлаг өчигдөр мэдээлжээ.
Ким Чен Уны эхнэр Ли Соль Чу зургадугаар сард их удирдагчийн гэргийн хувиар олон нийтийн өмнө анх гарч ирснээсээ хойш есдүгээр cap хүртэл албан ёсны арга хэмжээ, орон нутгийн айлчлалд нөхрийгөө дагалдан явсан бөгөөд түүнээс хойш үзэгдэлгүй 50 гаруй хоносных нь шалтгааныг гадаадын хэвлэл мэдээллийнхэн, нэг бол бие давхар болсон, үгүй бол нөхрийнхөө дургүйг хүргэснээс хорионд байгаа хэмээн таамаглаж байсан юм.
Ким Чен Уны дургүйг хүргэх болсон шалтгаан нь Ли хүмүүсийн өмнө Ким Ир Сений дүрстэй тэмдэг энгэртээ зүүлгүй гарч ирсэнтэй нь холбоотой хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байв. Мөн Ли Соль Чугийн олон нийтийн идэвх Хойд Солонгосын цэргийн дээд удирдлагынхны санаанд нийцээгүй хэмээн ажиглагчид таамаглаж байсныг өчигдөр Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг дурьджээ.
Б.Амгалан