Ш.Ганхуяг Гэр хорооллыг орон сууцжуулахад төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

хийх ажлын чухал хэсэг бөгөөд иргэдээс үнэлэлт авсан төсөл ч гэж болно. Энэ ч утгаараа Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн багийг ажиллуулж, иргэдийг хямд зардлаар дулааны шугамд холбогдсон, тохилог, амины орон сууцтай болгох арга зам, байшин барих зардлын тооцоог гарган мэдээллээр хангаж ажиллахаар болжээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн захирал Ш.Ганхуягаас энэ ажлын талаар мэдээлэл авсан юм.

-Гэр хорооллыг орон сууц­жуу­лах төслийг иргэдэд ойл­гуулах, сурталчлахаар хийж буй ажлаасаа сонир­хуулахгүй юу?

-Бид иргэдэд хямд бөгөөд ажиллагаа багатай байдлаар тохилог, дулаан, амины орон сууцтай болох боломж бий гэдгийг ойлгуулахыг хи­чээж байгаа юм. Энэ үүд­нээс Сүхбаатарын тал­байд загварын байруудыг байр­луулаад байна.

-Эдгээр байшингуудын зарим нь баригдаад нэлээд удсан шүү дээ. Дахин барьж байгаа нь харагдсан. Ер нь иргэдийн хүлээж авах байдал ямар байна?

-Гэр хорооллыг дахин төлөвлөж, амины орон сууц­тай болно гэдэг зарим хүнд байж болшгүй мэт санагдах байх. Загвар болгож гарга­сан байшинтай танил­цаад, хямд зардлаар хүссэн орон сууцтай болж болохыг ойлгосон гэж бодож байна. Өөрийн хашаанд аль загварын байшин нь тохирох, хэдий хэрийн зардлаар босох, үнэхээр дулаан байж чадах уу гэхчилэн олон зүйлийг асууж, тодруулдаг. Үр дүнтэй байсан болохоор илүү олон загварыг иргэдэд танилцуулахыг зорьж байна.

-Та бүхэн мэдээж зард­лыг нь тооцож үзсэн байх. Жишээ нь, иймэрхүү заг­варын байрнуудын зардал дунджаар ямар үнэтэй вэ?

-Мэдээж бусад барилга, орон сууцнаас хямд зардалтай байна. Тухайлбал, 65 метр.кв байшинтай болохын тулд нийт өртөг нь 30 сая төгрөг байх жишээтэй. Гэхдээ энэ үнэнд инженерийн шугам, сүлжээний холболтын өртөг багтаагүй гэсэн үг шүү дээ. Өмнө нь иргэдийг орон сууц­жуулах ажлыг төрөөс шууд тулгадаг журмаар явдаг байсан гэж боддог юм. Учир нь иргэдийн хүсэл, сонирх­лыг авахгүйгээр, тэдэнтэй зөвлөхгүйгээр гэсэн үг. Харин одоо иргэдэд илүү ойртсон, тэдэнтэй хамтарсан байдалд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, төр, иргэн, хувийн хэвшил гэсэн гурвалсан холбоогоор энэхүү төслийг хэрэгжүүлнэ.

-Загварын байр танил­цуулж, мэдээлэл өгөхийн тулд иргэдтэй илүү ойр байх шаардлагатай болно. Энэ асуудлыг зохицуулах боломжтой юу?

-Тэгэлгүй яахав. Иргэдийн оролцоогүйгээр бид юу ч хийж чадахгүй. Ялан­гуяа гэр хорооллын иргэ­дийг орон сууцжуулах ажил ам­жилттай хэрэгжих нь иргэ­дээс шууд хамааралтай. Тиймээс энэхүү загварын байр­нуу­дад хэд хоногийн давтамж­тайгаар олон нийтэд зориул­сан үйл ажиллагаа, өдөр­лөг зохион байгуу­лахаар болсон.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргыг иргэдтэй уулзах өдрөө эдгээр загварын байшингууд дунд хийх санал тавиад байгаа. Мөн удахгүй болох шинэ жилийн баярыг угтан сүлд мод, чимэглэлийн нэгд­сэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үргэлж­лээд сар шинэ гэхчилэн иргэдийн сонирхолд нийц­сэн үйл ажиллагаанууд явуулна.

-Эдгээр байруудыг түрээ­сэлнэ гэсэн үг үү?

-Яг түрээслэх биш юм. Хувийн хэвшлийн байгуул­лагуудтай хамтран ажиллаж, бие биенийхээ ажилд тус болж байгаа гэвэл илүү тохи­ромжтой байх. Эдгээр уул­залт, өдөрлөг, худалдаа зэр­гээс үйлчилгээний тү­рээсийн төлбөр авахгүй. Харин энэ ажилтай уял­дуулан амины орон сууцтай болох боломжийг сурталчилна. Тиймээс ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл эдгээр загварын байшингууд Сүхбаатарын талбайд байрлана.

О.Номин-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button