Хар салхины гамшгаар 11 хүн амиа алджээ

гамшигт өртөж, 11 хүн амиа алджээ. Орон нутгийн цагаар 20.00 цагийн орчимд Нью-Жерси мужийг хамарсан хар салхи 129 км/ цагийн хурдтайгаар Атланта болон Нью-Йоркийг дайрч, хотын зам, талбай, гудамж тэр аяараа усанд автан, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол дагуулаад байна. Хар салхинд өртсөн оршин суугчдын тоо цаг тутамд нэмэгдэж, Нью-Йоркт 200 гаруй иргэн NYU Langone эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирээд байгаа гэнэ.

Өвчтөнүүдийн дийлэнх нь гэнэтийн хар салхинаас айж балмагдсан, цочирдсон байдалтай байгаа, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр хүч нэмэгдүүлэн ажиллаж буй тухай тус төвийн эмч Лиза Грейнер мэдээлсэн байна. Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг байдал маш хүнд байгаа тухай ярьжээ. Хот бүхэлдээ усанд автаж, мод үндсээрээ булгаран унаж, зам харгуй боосон тул тусламжийн тэрэг боогдож, байдал улам бүр хүндэрчээ. Харин Атланта хотын ихэнх газар усанд автаж, зоогийн газар, дэлгүүр зэрэг үйлчилгээний газрууд хаалгаа барихад хүрсэн тухай хотын оршин суугчид ярьж байна.

Түүнчлэн их хэмжээний ус, үерийн улмаас цахилгааны шугам гэмтэж, эрчим хүчний хомсдол бий болжээ. Сэнди хар салхи Атланта, Нью-Жерсигээс гадна Нью-Йоркийн Манхэттен, Бруклин гэх мэт томоохон дүүргүүдийг хамраад байгаа юм байна. Албаны эх сурвалжуудын хамгийн сүүлийн мэдээгээр Манхэттений 39 гудамж тэр чигтээ усанд автаж, 250 мянган оршин суугч тусламж авч чадахгүй байдалд орсон гэнэ. Түүнчлэн замын хажуугийн моднууд зарим байшин, барилгын дээрээс унаж, оршин суугчид орон гэрээ алдахаас эхлээд үйлчилгээний газрууд нурж, эдийн засгийн хувьд ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Хар салхины улмаас Нью-Йоркт гурван хүн амиа алджээ. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Барак Обама, Митт Ромни нар Вашингтон, Флорида дахь сонгуулийн кампанит ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Обама үүсээд байгаа нөхцөл байдалд нэн тэргүүний авах арга хэмжээ нь орон нутгийн албаныхантай холбоотой байх нь хамгийн чухал бөгөөд тэдний хамгийн сүүлийн мэдээлэлд тулгуурлан аврах ажиллагааг зохион байгуулах хэмээн мэдэгдсэн бол Ромни байгалийн гамшигт нэрвэгдсэн ард түмнээ тайван байхыг хүсч, амиа алдагсдад эмгэнэл илэрхийлсэн байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button