Нонгшим хортой бол устгалд оруулна гэв
заруулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
Гэвч хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүр, худалдааны төвүүд уг гоймонг борлуулсаар байгаа юм. Тиймээс МХЕГ-аас ажлын хэсэг гарч орон даяар тус гоймонг хураах, битүүмжлэх ажлыг хийж байгаа гэнэ. Мөн гоймонгийн амтлагаас дээж авч БНСУ болон ОХУ руу шинжилгээнд явуулсан байгаа аж.
Манайд тухайн бодисыг нарийн шинжлэх боломжгүй байгаа гэнэ. Хэрэв шинжилгээгээр тухай бодис олон улсын стандартад заасан хэмжээнээс давсан байвал битүүмжилж, хураасан гоймонгуудыг устгалд оруулах юм байна.
Л.Тамир
Оллоо.мн