Галаас аврагдсан бяцхан хүү ээж ээ, аав аа хэмээн уйлж байлаа

Чингэлтэй дүүргийн XII хороонд оршин суух 27 настай эмэгтэй Ж, дөрвөн настай охин У-гийн хамт энэ сарын 27-нд гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай явдал гарсан. Гал гарах үед талийгаач Ж-гийн хоёр настай хүү азаар амьд үлдсэн аж. Бяцхан хүү өдгөө ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдэн эмчлүүлж байна. Энэ талаар тодруулахаар ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийг зорив.

Тус төвийн үүдээр ормогц бага насны хүүхдүүд түлэгдсэн гар, хөлөө боолгох гээд харгалзах хүний хамт боолт солих өрөөний үүдэнд дугаарласан харагдана. Тэдний дийлэнх нь хоёроос таван насны хүүхдүүд байв. Харин боолтын өрөөн дэх чарлан уйлах хүүхдийн дууг сонсоод зүрх зүсэх шиг болов. Энэ үеэр Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилтой уулзлаа.

Тэрбээр Манай түлэгдэлтийн тасаг өнөөдрийн байдлаар ачаалалтай ажиллаж байна. Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд түлэгдэж олноор ирж байгаа. Тухайлбал, халуун савтай цайг хоёр настай хүүхэд өөр дээрээ асгаж их хэмжээгээр түлэгдсэн. Одоо биеийн байдал нь хүнд байгаа. Ер нь ихэвчлэн хүүхдүүд халуун хоол, цайнд түлэгдэж манайд хүргэгддэг. Харин галаас аврагдсан хоёр настай хүүгийн биеийн байдал сайн байгаа. Түүний нүүр, баруун гар нь түлэгдсэн ирсэн. Хүүг хэн галаас аварсныг сайн мэдэхгүй. Бодвол гал унтраасан онцгойгийн албан хаагчид аварсан байж магадгүй гэлээ.

Түүнчлэн Б.Бат-Оргил эмчээс зөвшөөрөл авч хүүг сахиж байсан сахиуртай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Уучлаарай. Та хүүг асарч байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Буянцэцэг гэдэг. Хүүгийн аавынх нь талын хамаатан байгаа юм.

-Гал хэдэн цагийн үед гарсан бэ. Хүүг галаас хэн аварсан бол?

-Өнгөрөгч бямба гаригийн үүрээр 05.00 цагийн орчимд үүдний тамбараас нь утаа гарч байхыг хажуу айл мэдсэн байдаг. Тэгээд 102, 103 руу дуудлага өгчээ. Түүнчлэн галын машин ирэхийг хүлээх зуураа байшин дотор байсан хүмүүсийг угаартахаас сэргийлэн байшингийн цонхыг хагалсан байна лээ. Тэгтэл хагалсан цонхны ойролцоо хүү унтаж байхыг хараад цонхоор хүүг гаргаж авсан байсан. Энэ үед хүүгийн нүүр нь галд түлэгдэж байсан гэсэн. Улмаар хөршүүд нь хүүг аварсаны дараа угаартаж ухаан алдсан хүүгийн ээж, эгч хоёрыг аврах гэтэл гал тэрхэн хугацаанд улам эрчээ авсан гэсэн. Тиймээс ээж, охин хоёрыг аварч чадаагүй гэж байсан. Байшинд байсан цахилгаан бараанууд дэлбэрч галыг улам өдөөсөн байна лээ. Үнэхээр харамсалтай явдал болсон доо.

-Хүүг галаас аварсан хөршүүдийн талаар ярихгүй юу?

-Би ахындаа байнга ирдэггүй тул хөршүүдийн талаар сайн мэдэхгүй байна. Юутай ч дүүг маань галаас аварсан хүн хажуу айлын эмэгтэй байсан гэсэн.

-Онцгой, болон түргэн тусламж хэдий хугацаанд ирсэн бол?

-Дуудлага өгснөөс хойш удалгүй ирсэн. Гэвч онцгойгийн гал унтраах машин ирэхэд байшингийн дотор тал бүхэлдээ шатсан байсан.

-Галын шалтгааныг олж тогтоосон болов уу?

-Урьдчилсан шинжилгээний дүгнэлтээр цахилгааны утаснаас болж гал гарсан гэж тогтоогоод байгаа. Бидний таамаглаж буйгаар байшингийн гэрлийн мантаж муу байсан. Үүнээс үүдэн гал гарсан байх магадлалтай.

-Талийгаач охин болон ээжийнх нь талаар ярихгүй юу. Талийгаач эмэгтэй юу хийдэг байсан бэ?

-Хүүгийн ээжийг Г.Жамара гэдэг байсан. Энэ жил дөнгөж 27 настай байсан юм. Харин дөрвөн настай охиныг Б.Урангоо гэдэг. Г.Жамараа эгч барилгын засал чимэглэл хийдэг байсан юм. Их ажилсаг, эелдэг зөөлөн хүн байсан даа.

-Нөхөр нь гал гарах үед гэртээ байгаагүй юм уу?

-Нөхөр нь барилгын засварын ажлаар Өмнөговь аймаг руу явсан байсан. Хувиараа барилгын засвар хийдэг. Мөн 27 настай. Гал түймрийн ослыг сонсоод нийслэлд ням гаригт ирсэн. Нөхөр нь сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Би тус болох санаатай хүүг нь сахиж байна. Талийгаачдыг өнгөрсөн даваа гаригт нутаглуулсан.

-Хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ. Хүүг хэн гэдэг вэ?

-Галаас аврагдсан хүүг Б.Энхбилэг гэдэг. Одоо хоёр ойтой. Нүүр, баруун гар нь галд түлэгдсэн тул зовиур ихтэй байгаа. Түүнчлэн ээжийгээ санаад байгаа. Үргэлж л Ээж ээ, аав аа гээд уйлаад байгаа.

Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газарт очиж энэ төрлийн осол эндэл ямар байгааг лавлав. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан цагдаагийн ахмад, ахлах дэслэгч Б.Саруултуяа Хүйтний улирал эхлэхээр ийм төрлийн осол эндэл цөөнгүй гардаг. Өмнөх жил гэхэд гэр бүлээрээ угаартан нас барж байсан цөөнгүй хэрэг гарсан. Түүнчлэн цахилгаан бараа шатсаны улмаас гэрт нь гал гарч гурван настай охин нас барсан харамсалтай хэрэг гарч байсныг иргэд санаж буй байх.

Тодруулбал, өмнөх жилийн өдийд иргэн н.Энхжаргал гэх эмэгтэй төрөл садантайгаа нийлэн гэртээ архидан согтуурсан байсан. Улмаар цахилгаан хэрэгслээ салгалгүй орхисны улмаас гэрт нь гал гарсан. Тухайн үед охины ээж н.Энхжаргал өөрийгөө л галаас аварсан байдаг. Харин гурван настай охин нь гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ер нь хүйтний улиралд иргэд угаартаж амь насаа алдах нь их байдаг тул анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Л.Алтанхишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button