Цалин, тэтгэвэр нэмнэ гэж бид бичээгүй

-Төсвийн хоёр дахь хэлэл­цүүлгийг Төсвийн байнгын хо­роогоор хэлэлцэж дууслаа. Хэр үр дүнтэй болсон гэж бодож байна?

-Энэ хэлэлцүүлэг бол маш их ач холбогдолтой, онцлогтой байдаг. Намын бүлгүүд, байнгын хороодоос гарсан саналыг нэгтгээд, төсвийн эцсийн саналыг гаргадаг. Ямартай ч төсвийн үр ашгийн шалгуур үзүүлэлт, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудыг хангах зарчимд тогтож хэлэлцлээ. Миний хувьд төсвийн хэлэлцүүлэг ажил хэрэгч боллоо гэж бодож байна.

Мэдээж тодорхой саналуудыг оновчтой болгох, сайжруулах чиглэлээр санал гарч, тэдгээр нь дэмжигдэж байвал сайн.

-Байнгын хорооны хурал­даанаас төсвийн хуульд өөрчлөлт оруулахгүй зохицуулалт хийхээр болсон. Энэ нь эрх зүйн хувьд асуудал дагуулахгүй юу?

-Төсвийн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр дагаж мөрдөх жур­мын тухай хуулиар зохицуулъя гэсэн санал гарсан. Энэ нь ч хамгийн оновчтой хувилбар. Төсвийн тухай хууль урт хугацаанд мөрдөгддөг. Харин энэ жилийн хувьд Ерөнхий сайдын багцад бөөн дүнгээр орж ирсэн санал ирэх жил дахин орж ирэхгүй нь онцлогтой асуудал. Тэгэхээр үүнийг нэг удаагийн зохицуулалтаар шийдсэн нь дээр. Хэдийгээр хуулийг үг, үсгээр нь мөрдөх учиртай ч амьдрал өөрөө баян шүү дээ. Амьдралд нийцсэн асуудлыг ажил хэргийн хувьд авч үзэж байгаа нь оновчтой зохицуулалт болсон.

-Төсвийг чуулганы хурал­даа­наас хойш байнга шүүмжилсэн. Байнгын хороодоор хэлэлцсэнээр илүү чамбай болж байна уу?

-Хуульд илүү нийцэж, тооцоо үндэслэл нь тодорхой болж, хэрэг­жүүлэх бодлогын арга хэм­жээнүүдийн эрэмбэ, дараа тогтоогдож байгаа нь сайжрах тал руугаа орж буй өөрчлөлт гэж бодож байна. Эцсийн дүнгээр авч үзэхэд үр ашгийн шалгуур үзүүлэлт, тусгай шаардлагуудаа хангахуйц төсвийн төсөл батлагдаж байгаа гэж ойлгож болно.

-Хэлэлцүүлгийн явцад намууд мөрийн хөтөлбөртөө анхаарсан, гишүүд тойрогтоо санаачилсан саналуудаа аль хэр дайсан бол?

-Ихэнх нь зарлага нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх чиглэлийн зардлын саналууд байсан. Уг нь орлогоо яаж нэмэг­дүүлэх вэ, төсвийн тэнцлийг хэрхэн сайжруулах вэ, хөрөнгийн үр ашгийг яаж дээшлүүлэх вэ гэдэг санал олон гарч хэлэлцэгдсэн бол илүү сайн үр дүнд хүрэх байлаа. Гэтэл зардал нэмэгдүүлэх санал гаргаснаар түүнийгээ төсөвт яаж багтаах вэ гэдэгт голчлон анхаарлаа хандуулсан.

-Жил жилийн төсвийн төслөөс иргэд цалин, тэтгэврийн хэмжээ болон халамжийн тогтолцооны нэмэгдлийг харж, хүлээдэг. Харин энэ удаа огт тийм зүйл яригдахгүй байгаад та ямар байр суурьтай байна вэ?

-Цалин, тэтгэвэр нэмнэ гэж бид бичээгүй. Гэхдээ энэ жил нэмэгдүүлсэн цалин, тэтгэврийн гол ачаалал ирэх онд буурдаг учраас бид их хэмжээний ачаалал үүрнэ. Өөрөөр хэлбэл, 260-аад тэрбум төгрөгөөр цалин, тэтгэврийн нэмэлтийг санхүүжүүлэх юм.

Сонгуулийн жилийн онцлогтой холбоотойгоор шийдвэрийг нь өөр хүмүүс гаргаж, хэрэгжүүлэх ачаа нь бидэн дээр ирсэн. Нэмэгдлийг хүмүүсийн гарт бодитойгоор хүргэх нь чухал. Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд хүчээр нэмж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь араасаа олон сөрөг үр дагавар дагуулдаг. Тухайлбал, төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэхээр хувийн хэвшлийнхэн нэмэх болдог. Цалин нэмэх, санхүүгийн бололцоогүй жижиг аж ахуйн нэгжүүд ажилчдаа халах, солих, зарим нь үйлдвэрлэлээ зогсооход ч хүрч мэднэ.

Яг цалин нэмье гэвэл бүтээг­дэхүүн, ажил, үйлчилгээнийхээ үнийг нэмэх ёстой.

-Үнэ нэмэхээр иргэдийн ачаа нэмэгдчихдэг шүү дээ?

-Тэгдэг. Нэмэхийн тулд нэмсэн нэмэгдэл үнийн өсөлт болж, ард иргэдэд очихдоо эдийн засгийн дарамтыг улам үүрүүлдэг. Тиймээс аль, аль талыг нь харах ёстой. Нэмлээ гэж ярих нь гол зорилго биш. Хүмүүсийн бодит орлого нэмэгдэж, амьдрал сайжрах нь чухал. Өөрөөр хэлбэл, тор дүүрэн мөнгө барьж, очоод талх авсан нь дээр үү. Багахан хэмээний цалин, мөнгөтэй ч тогтвортой, чанартай байх нь амьдралд тустай юу гэдэг л сонголт юм.

-Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргахаар бол­сон. Өмнөхөөс бага хүүтэй, эх үүсвэртэй байж чадах болов уу?

-Амьдрал бол үнэний шалгуур байдаг. Тиймээс би олон зүйл ярих шаардлагагүй. Хөгжлийн банкны эх үүсвэр болох өнгөрсөн жил босгосон 600 сая долларын жилийн хүү 5.88 хувьтай байсан.

Одоогийн Засгийн газрын гаргах гэж байгаа таван тэрбум ам долларын үнэт цаасны нөхцөл гурав гарантай зөвшөөрөгдөхөөр саналууд ирж байгаа. Зээлээ авсны дараа өмнөхтэй зэрэгцүүлээд харъя.

-Энэ жил сонгуультай гэдэг утгаараа төсөв хэлэлцэж байх үеэс л нэлээд анхаарал хандуулсан. Гэхдээ өнөөдөр маш их хэмжээний алдагдалтай явж байгаа. Харин энэ удаа эдийн засгийн хямрал болно гэж яриад байгааг сонсоод өнгөрөх үү. Эсвэл түүнийг даагаад гарах хэмжээнд бэлтгэж байна уу?

-Үүнийг хэн ч баталж хэлж чадахгүй. Дэлхий дахинд болж буй үйл явцыг ажиглахад ирэх оны эхний хагас жил тун амаргүй байх нь. Ажил хэрэг маань бидний бодож, төлөвлөснөөр явахгүй байх эрсдэл ч байна.

Дэлхийн зах зээлд манай гол нэр төрлийн бүтээгдэхүүний ханш буурах бодитой аюул байгаа. Мөн экспортын бүтээгдэхүүний зах зээл хумигдаж байна. Дотооддоо бодлогын уялдаа, зохицуулалтгүй байдал, зарлагаа өсгөх гэсэн эрмэлзэл хяналтаас гарч болзошгүй. Эдгээрийг нэгтгээд үзэхээр энэ жилийн их эмзэглэл, эрсдэл учирч болзошгүй.

Тиймээс оны эхнээс л холыг харсан, зөв бодлогоор уялдуулан зохицуулж, хэрэгцээ, хүслийг зарим талаар хязгаарлаж, тооцоо, судалгаатай явах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, би тусгай шаардлагуудыг хангана гээд зүтгээд байгаа маань үүнтэй холбоотой. Ингэж л бид хямралд бэлтгэх ёстой. Хэрвээ тэгэхгүй, шууд задгай давхиад орчихвол хямралын үр дагаврыг хэлэх аргагүй.

-Хямралд бэлтгэх гэдэг нь эрсдэлийг тооцчихсон гэсэн үг үү?

-Эрсдэлийг тооцох гэхээсээ илүү бэлэн байх ёстой. Тиймээс төсөвт шинэ зарчмуудыг оруулсан. Жишээ нь, тэнцвэржүүлсэн үнээр төсвөө бодсон. Зах зээлд өнөөдөр зэсийн үнэ 8200 ам.доллар байхад бид 6900 ам.доллараар тооцсон. Зэсийн үнэ 6900 ам.доллар болж унахад манай төсөв тогтвортой хэвээрээ байна. Сайнаар бодоод үнэ унахгүй тохиолдолд тогтвор­жуулсан үнэ, зах зээлийн ханшийн зөрүүгээр орж ирсэн ашгаа тогтворжуулалтын санд хийчихнэ. Бид энэ жил тогтвор­жуулалтын санд 170 тэрбум төгрөгийн хуримтлал нэмж оруулна гэсэн тооцоотой байгаа.

Урьд жилүүдийнхтэй нийлээд ирэх онд 500 тэрбум төгрө­гийн хуримтлал бий болно. Энэ хэмжээний хуримтлалтай болчих­вол цаашид эдийн засаг савлаж, хямрахгүй. Хэрвээ цаг зуурын бэрхшээл тохиолдвол зээлээр төсвийн алдагдлаа хаах биш, хуримтлалаасаа хаах боломжтой.

-Төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүн Төслөөс Ч.Улааны үнэр үнэртэж байна гэсэн. Яагаад тэгж хэлэх болсон юм бол?

-Би түүнд нь огт эмзэглэхгүй байгаа. Аливаа юм цаанаа учиртай байдаг. Ц.Нямдорж олон жил парламентад суусан, туршлагатай гишүүн. Тиймээс төсөв, хөрөнгө, эдийн засгийн үйл явц хаашаа, ямар өөрчлөлт гарч байгааг мэдэрч чадсан гэж бодож байна.

Энэ жилийн төсөв шинэ нөхцөл, шинэ хуулийн орчинд боловсрогдсон учраас өмнөхүүдээс эрс ялгарч байгаа. Мөн урьд нь бид мэдсээр байж засч чадахгүй байсан олон буруу жишиг, үйлдлүүд бий. Тэдгээрийг засах оролдлого хийгдэж эхэлснийг Ц.Нямдорж мэдэрсэн байна.

-Тухайлбал, ямар алдааг нүдээ аниад өнгөрөөдөг байсан гэж?

-Нийгмийн хавтгайрсан халамж байсан. Түүнээс татгалзсан. Мөн төсвийн орлого нь зарлагаасаа түрүүлж өсдөг. Салбарууд нийг­мийн халамж, цалингаар уралддаг байдлыг зогсоохыг оролдсон. Зар­дал, мөнгийг оновчтой ашиглах, хэмнэх, хязгаарлах алхмууд хийгд­сэн. Бүхэлдээ төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн алхам, бодлогууд энэ удаагийн төсөвт орж ирсэн.

Бүгдийг биш юмаа гэхэд буруу жишгийг засахаар хийгдэж буй алхмуудыг Ц.Нямдорж гишүүн мэдэрч. Тэгэхээр би түүнд баяр хүргэмээр байна. Бид ч төсөвт үнэхээр тийм л бодлогоор хандсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button