Юм идэж, ус уулгүйгээр тэнгист өнгөрөөсөн 65 хоног
Тэрбээр энэ хугацаандаа нялцгай биетэн болон түүхий загасаар хооллон, усны оронд загаснаас шахаж гаргасан шүүс хэрэглэж явжээ. Харин давстай ус огт уугаагүй байна.
Ийнхүү явсаар Бомбар 25 кг турсан ч, амьд үлдсэн байна. Тэрбээр тэнгис, далайд сүйрсэн хөлөг онгоцны хүмүүсийн олонх нь яагаад эхний гурван өдөрт нас бардгийг мэдэхийн тулд амиа алдах дөхжээ.
Анагаах ухааны ажиглалтаар бол хүмүүс юм идэлгүйгээр 4-6 хүртэл долоо хоног, харин ус уулгүйгээр 4-5 өдөр амьдарч чаддаг гэж үздэг. Хэрвээ тэр хүмүүсийн олонх нь цөхөрч, айж эмээгээгүй бол амьд үлдэж болох байсан гэсэн дүгнэлтийг Ален Бомбар хийсэн байна. Бомбарын гавьяа, зөвлөгөө дараа нь олон мянган хүнд тус болсон аж.