Буудайн хэмжээ 22 мянган тонноор буурчээ
тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөсөн билээ. Уржигдрын байдлаар ургац хураалтын талбайн ажил дуусч урьдчилсан дүн гарчээ. Энэ жилийн хувьд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нийтдээ 13.8 мянган га талбайн ургац хяруунд цохигдож малын тэжээлд шилжжээ.
Тиймээс хурааж авах буудайн хэмжээ 22 мянган тонноор буурсан байна. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны 52 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа аж. Ургац хураалтын урьдчилсан дүнг сонирхуулъя.
Таримлын төрөл | Хураах талбай(га) | Хураасан талбай (га) | Нэгжийн ургац(га) | Нийт ургац (га) |
Үр тариа | 292573 | 292573 | 16.1 | 470218 |
Буудай | 283300 | 283300 | 16.1 | 456862 |
Төмс | 16255 | 16255 | 142.8 | 232182 |
Хүнсний ногоо | 7525 | 7525 | 128.7 | 97071 |
Тэжээл | 14180 | 14385 | 30.9 | 44535 |
Тосны ургамал | 32389 | 32389 | 6.0 | 20148 |