Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин
зориулан нэмэлт үйлдлүүдтэйгээр үйлдвэрлэн гаргажээ. Уг машины урд талын шил нь жолооч эмэгтэйчүүдийг үрчлээтэхээс сэргийлэхийн тулд нарны хорт туяанаас хамгаалахаар зохион бүтээгдсэн байна. Мөн агааржуулалтын систем нь арьсанд сайн нөлөөтэй гэнэ. Машины дотор тал нь ягаан онгийн чимэглэлүүдтэй бөгөөд сандлын бүрээсний оёдлууд, автомат удирдлага нь хүртэл ягаан өнгөтэй аж.
Ийм машиныг тусгайлан үйлдвэрлэсэн Хонда корпорацид зарим хүмүүс эмэгтэйчүүдийг онцгойлон анхаарч байгаад нь талархаж байгаа бол зарим нь хүйсээр ялгаварлан гадуурхсан явдал хэмээн үзэж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, барууны орнуудын зарим эмэгтэйчүүд ихэд эгдүүцэн энэ машин тамхины асаагуурын оронд уруулын будагтай, бас тоормос, хурдасгуурын оронд хөлөө хөөсөнд дэвтээх савтай байгаа байх гэж найдъя хэмээн доог тохуу хийж байгаа юм.
Иймэрхүү олон шүүмжлэлд өртөөд байгаа энэхүү цайвар ягаан өнгөтэй машины үнэ 17,500 ам.доллар бөгөөд одоогийн байдлаар Японд л зарагдаж байгаа аж.