Мөрдөн байцаалтын явцад 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 37 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 26 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр , 29 хэргийг буюу 20.4 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 24 хэргийг буюу 16.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 19 хэргийг буюу 13.4 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэн, эрүүгийн гурван хэрэг түдгэлзүүлсэн байна.
Эрүүгийн хэрэгт нийт 295 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдсан байх бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 35 буюу 11.9 хувийг, төрийн захиргааны 61 буюу 20.8 хувийг, төрийн тусгай 19 буюу 6.5 хувийг, төрийн үйлчилгээний 62 буюу 21.2 хувийг, энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 71 буюу 24.2 хувийг, гадаадын иргэн гурав буюу нэг хувийг тус тус эзэлж байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс найман хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.