Турк эйрлайнс Улаанбаатараас Станбулаар дамжин дэлхийн бүх улс руу
Бүх ангилалын хоолоороо дэлхийд 2-т шалгарсан. Агаарын хөлөгт шеф хоол бэлтгэдэг дэлхийн цөөхөн компаний нэг. Бид нэг жилд дэлхийн 203 хот руу 30 сая хүн тээвэрлэдэг. Манайх дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ бас 180 давсан хамгийн олон агаарын хөлөгтэй компани юм. Бид 1933 оноос өнөөдрийг хүртэл залуу Бүгд Найрамдах Улсынхаа агаарын тээврийн үүргийг гүйцэтгэж байна. Бид дэлхийг өрнөөс дорно, өмнөдөөс хойд зүгт хамгийн шилдэг үйлчилгээгээр холбодог. Дэлхийн шилдэг дамжин өнгөрөх цэг болох Станбул хотод амарч тухалж зугаалж арилжаа хийх сайхан боломжтой онгоцны буудал манайд бий. Станбулын онгоцны буудлын CIP танхим, lounge İstanbul нь дэлхийн хамгийн шилдэг тав тух, өргөн сонголтуудаар танд үйлчилж байна. Бид агаарын хөлгийн хамгийн шилдэг хоолоор үйлчилдэг тул аялагчдаас сэтгэл ханамжийн 93% – ийн баталгаа авч чадсан.
Star Alliance ( www.staralliance.com ) бүлгийн гишүүн тул дэлхийн 1180 гаруй хот руу шууд ба дамжин нисэх боломжтой. Miles and Smiles картаар аялагчиддаа илүү их боломж, өргөн үйлчилгээ санал болгож байна. Бид зөвхөн өөрсдийн биш бусад олон улсын агаарын тээврийн компаний онгоцуудад ч техникийн бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Олон улсын чанарын төвшин хангасан сургалтандаа бүх ажилчдаа хамруулж бүрэн бэлтгэдэг. Мөн дэлхийн 5 тив руу карго тээвэртэй. Бид зорчигчийн тоо, чанарын өсөлтөөрөө Европтоо тэргүүлдэг бөгөөд дэлхийн 4 одтой цөөхөн агаарын тээврийн нэг мөн. Бид тун удахгүй Европийн хамгийн анхны 5 одтой агаарын тээврийн компани болохыг зорилго болгон ажиллаж байна. Манай агаарын тээвэр FC Barcelona, Manchester United-ийн албан ёсны агаарын тээвэрлэгч, Euroleague-ийн нэрийн ивээн тэтгэгч юм. Kobe Bryant үe Caroline Wozniacki нь Turkish Airlines-ийн нүүр царай болж байна. Үйлчилгээний чанар, агаарын хөлгийн тоо, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар дэлхийн шилдэг 10 авиакомпаний нэг болж чадсан манай компани 16 мянган ажилтантай агуу хамт олноор танд үйлчилж байна.
Монголын нислэгийн талаар нэмэлт мэдээлэл
– Монголоос эхлэлтэй бүх нислэгт 40 кг тээшний эрхтэй. Business Class 50 кг тээшийн эрхтэй.
– Монголчууд Турк улсад 1 сар визгүй зорчдог тул дамжин өнгөрөхдөө Турк улсаар аялаж зугаалж болно.
– Дамжин өнгөрөхдөө хамгийн эхний холбох нислэгээр нисч байгаа бол хүлээх цагаас хамааран зочид буудал, Станбулын өдрийн аялалийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой.
– Монголоос 7 хоногт 3 удаа буюу Мягмар, Пүрэв, Бямба гарагт 1140 цагаас хөөрдөг.
– Удахгүй Монгол руу карго онгоц нисгэхээр ажиллаж байна. Монголын тал зөвшөөрвөл Монгол Улсын эдийн засаг гадаад харилцааны хувьд томоохон алхам болох юм. Учир нь энэ нислэг Европ болон олон улсыг Монголтой холбох анхны хураарьт карго нислэг болох юм.
НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ БҮХ БИЛЕТИЙН КАССУУДААР БОРЛУУЛЖ БАЙНА
Хаяг Энхтайвны өргөн чөлөө, Сонор Плаза 4-р давхарт (Багшийн дээдийн зүүн талд), Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас 75859999
Вэб сайт http//www.turkishairlines.com/en-mn/