Өмнөговийн Засаг дарга Б.Бадраагийн нэр төрд илт халдаж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ
Саяхан буюу энэ сарын 29-ны өдөр ТВ9 телевизээр нийтлэгдсэн нэгэн мэдээлэлд тус аймгийн Засаг дарга Б.Бадрааг БНСУ-д биеэ эмчлүүлэн хагалгаанд орохоор очсоныг нь гуйвуулан тус улсад зугаацахаар очлоо, төрийн мөнгөөр тоглолоо хэмээн мэдээлжээ.
Уг асуудлыг Өмнөговь аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болоод тус аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, Бат-эрдэнэ нар засаг даргатай холбоотой ташаа мэдээлэл хэвлэлээр ингэж их нийтлэгдсэн нь цаагуураа улс төрийн шинж чанартай.
Тун удахгүй орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан явуулж буй эсрэг намынхны хийж буй хуудуутай үйлдэл хэмээв. Түүнчлэн өмнө нь Өмнөговийн засаг даргын талаар ганцад хоригдлоо, АТГ-т шалгагдлаа гэх мэдээлэл үе үе цацагдаж байсан ч үүнийг тэд сонгууль дөхсөнийг илэрхийлж буй дохио гэж үзэн байгаа юм байна.