SouthGobi Resources компаний зөвлөх Сара Армстронг бие хамгаалагч хөлсөлжээ
Түүнийг Монгол Улсаас гарахгүй байхыг прокурорын байгууллага үүрэгдээд байгаа. Сэжигтнээр татсантай холбоотойгоор амь нас эрүүл мэндэд нь гэр бүлийнхэн нь санаа зовж эхэлсэн ба нөхрийг нь Монголд ирэх гэж буй талаар ч зарим хэвлэлүүд мэдээлсэн.
Сара Армстронг аюулгүй байдлаа хангах үүднээс бие хамгаалагч хөлсөлсөн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Ойрынх нь холбоотнуудын мэдээлснээр SouthGobi Re¬sources компани дахь өөрийн танилцуулгадаа гэрийнхээ хаягийг өөрчилсөн байна. Тэрээр бие хамгаалагч хөлсөлсөн төдийгүй амьдардаг газараа өөрчилсөн байж болзошгүй ажээ.
Дашрамд дуулгахад АТГ-аас хийсэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр өөрсдийгөө Австралийн сэтгүүлч хэмээн мэдэгдсэн Монгол, Австраль хоёр иргэн энэ хэргийн талаар мэдээлэл сонирхохоор ирсэн байлаа. Тэд энэ хэргийн талаар АТГ-ын удирдлагуудаас асуултанд хариулт хүсч харагдсан юм. Тэднийг Сара Армстронгийн хүмүүс гэж зарим ажиглагчид үзэж буй юм.
Т.АМУР