Хохирогчдод нөхөх олговор олгох ажлыг Ц.Нямдорж яагаад хэрэгжүүлээгүй вэ?

20-нд гарчээ. Тодруулбалл, зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журмыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж олигтой хэрэгжүүлээгүй архивласан байсныг Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж өнөөдөөр ийн илрүүлэн олон нийтэд мэдээллээ.

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж бэлэг тэмдэг төдийхнөөр ажлаа хийдэг байсан нь эндээс илт харагдаж байгаа болов уу. Учир нь гэмт хэргийн хохирогчдод нөхөх олговор олгох тусгай сан байгуулж, орон тооны бус сангийн Зөвлөл байгуулахаар өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 63 тоот тушаал гаргасан төдийхнөөр ажлаа хийсэн хэмээн оромджээ.

Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж чадаагүй ажлыг хамтран хийх талаар Б.Цэрэндорж Хууль зүйн сайд, дэд сайдад бичиг өргөхөөр болжээ. Түүнчлэн тэрээр Монгол хүний, хохирогчдын амь насыг бодитоор үнэлэхийг цаашид чухалчилна гэсэн юм. Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж хэлэхдээ, Гэр бүлийн гишүүнээ бусдын гарт харамсалтайгаар алдсан ар гэрийнхэнд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмсэнтэй тэнцүү хэмжээний мөнгийг нөхөн олгох учиртай.

Энэ тухай тогтоол, журам нь гараад хоёр он дамжлаа. Тухайлбал, төр нийгмийн зүтгэлтний амь, биед халдах, хүнийг санаатай алах, хүн хулгайлах, хүнийг хууль бусаар хорих, барьцаалах, худалдаалах, хүчиндэх, дээрэмдэх, зандалчлах, терроризм, эрүү, шүүлт тулгах 12 төрлийн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид энэхүү нөхөх олговрыг олгохоор журамласан байдаг. Өнөөдөр эл шийдвэр нь цааснаас цааш хэтрээгүй байна.

Хохирлыг нөхөн төлүүлэх тухай аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор өргөдөл гаргагч хүсэлтээ тавих ёстой юм байна. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрх гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн олговор авч байх ёстой ч журам, тогтоолыг архивт хав дарснаар ингэж ажил цалгарджээ. Төрөөс цалинжиж, татвар төлөгчдийн мөнгөөр дулаан тохилог байранд ажилладаг яамдынхан үүрэгт ажлаа дутуу хагас хийснээс болж ийн хохирогчид дахин хохирсоор байх уу.

Монгол хүний амь нас нэг, хоёр саяар үнэлэгдэх учиргүй. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаар 300 гаруй залууг эрүүдэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэсэн. Тэдний амьдрал, ар гэрт учирсан хохирлыг тооцох аргагүй. Тиймээс төрөөс олгож буй нөхөн төлбөрийг хэмжээг нэмэхээс гадна бусад журмыг амьдралд хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хууль тогтоох байгууллага улстөржиж, хууль тогтоомжийг хэрэгжүүлдээгүйг тод жишээ нь энэ 132 дугаар тогтоол болж таарлаа гэж тэрээр мэдээлсэн юм.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button