Төсөв ба пиар
оронд төсөв хэлэлцэх шиг амархан юм алга. Нэг хүнд ноогдох асар их баялагтай, захын хогоо хашаа давуулаад шидэхэд доллар болоод хувирдаг улс энэ дэлхийд манайхаас өөр байхгүй. Дэлхийн банкныханы үзэж буйгаар Зүүн өмнөд Азийн орнууд Монгол шиг хялбар хөгжөөгүй. Монгол улсын эдийн засгийн хөгжил дэлхийг гайхуулж байгаа. Манайтай ижил түвшний орнууд дэлхийн эдийн засаг хямрах сургаар л талх тариа нь хомсдоод ирнэ. Дэлхий дээр үр тариа үнэд орж байхад манай агуулахуудад шатаж дэлбэрээд сүйд болно. Үнэн хэрэгтээ байгаа баялагаа хуваарилахыг төсөв гэдэг бололтой юм. Гэхдээ мөнгөн дүнгээр хаана, юунд зарахаа цаасан дээр буулгахыг төсвийн хууль гэнэ. Хууль гэдэг нь өдөр шөнөгүй өөрчлөөд байдаг зүйл биш. Гэтэл манай энэ жилийн төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийж хийж байна. Сурагчид дөрөвдүгээр ангиасаа эхлэн жилдээ хэдэн ном, дэвтэр хэрэглэхээс эхлээд цүнх, үзэгнийхээ хэрэглээг тооцоод сурчихсан байдаг гэнэ. Гэтэл Ерөнхий сайдтай, Сангийн яамтай, УИХ-даа Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой эрхэм гишүүд маань монголчуудын ганц жилийн идэшний хэмжээг тооцож чадахгүй жилийн турш мунгинаж сууна. Энэ их баялагтай орны иргэдийн 40 хувь нь ядуу байна гэхэд өндөр хөгжилтэй орны эдийн засагчид гайхаж байна.
Монголчуудыг амны хишигтэй улс гэж ярдаг. Дээхэн хөгшчүүд Сүүлчийн хятад турж үхэхэд эхний монгол өлсөж эхэлнэ гэж ярьдаг байсан гэнэ. Харин хятадууд Монголчуудын өвдөл, цөвдөлөөр бид хангалттай хоолож чадна гэдэг гэнэ. Өнөөдөр хятадууд өндөр хөгжилтэйд тооцогдож монголчууд нэг хүн ноогдох ядуу иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэх шахаж байна. Эндээс яагаад энэ их баялагтай орны иргэд ядуу байна вэ гэсэн асуулт гарна. Монголын улстөрчид төсвөө зохиож чаддаггүй гэсэн ганцхан хариулт байдаг гэнэ. Амьжиргаатай авгай нөхрийнхөө олж ирсэн цөөн төгрөгийг зөв зарцуулаад гэрээ цэмцийлгээд байдаг үзэгдэл бий. Харин шуналтай эхнэр нөхрийнхөө төсвөөс хуссан хэдэн тэрбум төгрөгийг арвижуулах гэж шуналтаад нөхрөө шоронд илгээсэн түүх олон бий. Эрхэм гишүүд төсөв зохиох аргаа мэдэхгүй байна уу, эсвэл өөрсөндөө таалагдсан төсөв хийх гээд түмнийг ядууруулж байна уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. Үнэн хэрэгтээ улстөрчдийн муу төсөв л нийгмийг ядууруулж байгаа гэнэ. Сингапур мэтийн баялаггүй орнууд дэлхийн орлогоороо тэргүүлж байна. Тэр орны улстөрчдөд биднээс илүү ганц л зүйл бий.
Тэр нь төсвийн тухай хууль. Шатаж байгаа евро бүсийг германчууд аврахаа мэдэгдэж байна. Бусад хямарч байхад германчууд яагаад баяжаад байна гэсэн асуулт гарна. Харамч, нарийн германуудын төсвийн нууц нь ил тод байдал. Төсвийн хууль нь нэг евро хүртэл нарийвчлалтай хэвлэгдэж эрхэм гишүүдээр зогсохгүй энгийн иргэнд ч хүртээмжтэй хэвлэгдэнэ. Зарим орон төсвийн хуулийг жил шахам иргэдээрээ хээлцүүлдэг гэнэ. Жилийн эцэст л улстөрчид санлыг нь үндэслээд хуулиа батална. Гэтэл манай улсад өчигдөрхөн гудманд явсан нэг нөхөр хэдэн тэрбумыг яаж зарцуулахыг заагаад сууж байна. Дээр нь УИХ-ын дэргээд төсөв боловсруулах нь бүү хэл тооны машинтай хэдэн хүн байдаггүй гэнэ. Сангийн гэж төсвийн чөдөр тушаа болсон газар байдаг. Тэд төсөвт социализмын үеийн бүтэн дугуйг тал болгох бодлого хэрэгжүүлнэ. Энэ бүхнээс болж л дэлхийн хамгийн баян орны иргэнд тооцогддог монголчууд ядуураад байгаа аж.
Төсөв яаж баталдаг вэ
Эрхэм гишүүдийн төсөв хэлэлцэж байгаа үнэхээр аймшигтай. Хэний толгойд хэзээ юу орж байгаагаас шалтгаалдаг бололтой харагдана. Намын бүлгээр хэлэлцсэн асуудлууд УИХ байнгын хороодоор ордог гэж эрхэм игшүүд тайлбарлана. Үнэн хэрэгтээ нэг асуудлаар нэг намын гишүүд хоорондоо маргалдсаар хамаг цагаа барна. Саяханы нэг жишээ татахад Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлэгт нэгэн гишүүн 80 сая төгрөгөөр аван ширхэг автобуус оруус оруулж ирэх санал гаргаж байх юм. Тэрээр АН-ын гишүүн бөгөөд мөнгө төгрөг гаргаад зогсохгүй тэдгээр автобуснуудыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хүсэлт гаргасан. Гэтэл АН-ын гишүүн Р.Амаржаргал Засгийн газар төсөвт дэндүү хайнга хандаж байна. Засгийн газрын гишүүд аар саар асуудал оруулж ирдэг. Түүнийг нь баталдаг УИХ-ын гишүүд барьцаалж байгаа юм шиг бүр жижиг асуудал оруулж ирнэ. Энэ нь төсвийг төсөв биш болгож байна. Арван автобусаар ямар асуудал шийдэх гэж байгаа юм байв. Түүгээрч зогсохгүй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Татвараас чөлөөлүүлээд ганц нэг хувь хүнд ашиг авчирч болох ийм асуудал яагаад орж байна. Хэнд ч ашиггүй татвараас чөлөөдөг ийм үзэгдэл газар авах нь байна шүү. Яаж төсөв бүрдүүлэх болж байна. Энэ асуудлын ард хэн нэгэн жижиг ашиг харсан бизнесмен байгаа биз хэмээн хэлж байв.
Засгийн газраа байгуулсан АН-ын эрхэм гишүүд ийм байр суурьтай байгаа нь төсвийн хэлэлцүүлэг бүлэг дээр ёс төдий явагддагыг батална. Мөн төсвийн хуулинд эрхэм гишүүн хочтой бол хэн ч юу ч оруулах боломж байдгыг харуулна. Энэ жил хоёр дахь удаагаа төсвийн тодотгол хийж байгаа шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг товч, тодорхой тайлбарлаж чадсан. Тэрээр энэ жилийн төсөв сонгуулийн шоу төсөв байсныг тэмдэглээд өмнөх Ерөнхий сайд С.Батболд руу харж Өмнөх төсөв чинь будаа болсныг та мэдэж байгаа шүү дээ гэж хэлсэн. Тамгаа бэлэглэсэн Ерөнхий сайд ч хариу няцаалт хийгээгүй. Тэгэхээр баталсан төсөв будаа болсон гэдэг нь үнэн болж таарна. Дээр нь хуулиар баталсан будаа болж болдог нь харагдана. Бас нэг жишээ өчигдөр болсон. Ирэх жилийн төсвийн хуулийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх явцад гишүүд тойрогтоо ахиу мөнгө авах гэж улайрна. Төсвийн мөнгийг сумдаар нэг тарааж нэг ч томоохон бүтээн байгуулалт хийхгүй болж байгаа тухай, монголчууд баяжих сургаар л Баабар шүүмжилж эхэлсэн.
Хэдэн жил хэн ч түүний үгийг сонссонгүй. Үр дүнд талаар нэг тарсан барилгын сууриуд 40 хувь нь ядуурсан монголчууд. Эрхэм гишүүд манай аймагт бага мөнгө тавилаа хэмээн байнга гомдоллоно. Хариуд Улаан Сангийн сайд хуулийн дагуу ямар нэгэн итгэлцүүр, шалгуураар жигд хуваарилсанаа тайлбарлана. Хэн ч ойлгохгүй хэлэлцүүлэг болж байнгын хорооны хурал өндөрлөсөн. Хурлын дараа хоёр эмэгтэй сонирхолтой хэрэлдсэн шоу болов. Нэгэн эмэгтэй нөгөө рүүгээ Эдийн засаг мэдэхгүй байж ийм юм хуралд оруулахаа болио ч хэмээн ширүүн дайрч байв. Тэр нь нийслэлийн Төрийн сангийн дарга Э.Ганхүү гэнэ. Түүний үзэж буйгаар нийслэлийнхэн нийгмийн баялагын ихэнхийг бүтээчихээд төсөв хүртэх болохоор хамгийн багыг долоодог гэнэ. Хуулиа бариад Сангийн яамныхан зөв тооцоо хийсэн бол нийслэлийн төсөв 30 тэрбум төгрөг нэмэгдэх ёстой аж. Гэсэн эдийн засаг мэдэхгүй, тооцоонд муу Сангийн яамны түшмэдүүд буруу тоо Байнгын хороонд оруулсанаас болж нийслэлийн төсөв буурсан бололтой юм.
Баяжих ирээдүй бидэнд бий юу
Бий гэж олон эдийн засагчид хариулж байна.өнгөрсөн жилүүдийн өндөр орлогоос төмөр зам барьчихсан өнөөдөр монголчуудаас өөр хэн ч баяжихгүй байсан гэнэ. Хавтгайрсан халамжийн бодлогоос болж өнөөдөр монголын төр иргэддээ их хэмжээний бэлэн мөнгө олгох шаардлагатай болж байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг иргэддээ амалсан ч өгч амжаагүй улстөрийн хүчин Засгийн эрхнээс арчигдсан. Төсвийн үзэл баримтлал, тогтолцоо, хэлэлцүүлгэтээ өөрчлөлт оруулахгүй дараагийн Засгийн эрхнээс арчигдах нам нь АН байх болно гэнэ. АН төсвөвт тодорхой хэмжээний шинэчлэл хийж байна. Үл бүтэх үлгэр зохиож их хэмжээний мөнгө тавьсан хуурамч тоонууд-ыг танаж байна. Нийтэд биш хүүхдэд илүү анхаарал хандуулж байна.
Бүхнийг төсвөөр биш иргэд харилцан үйлчилгээ үзүүлэх боломж нээж байна. Ганцхан жишээ дурьдахад Боловсролын сайд Л.Гантөмөр хүүхэд гэрээр харах үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Энэ санаа хэрэгжвэл 30-аад мянган тэтгэврийн багш ажилтай болж 70 мянган цэцэрлэггүй багачууд маргааш цэцэрлэгээр хүмүүжиж эхэлнэ. Энэ асуудлыг төсвөөр шийдэх гэвэл хэдэн их наяд төгрөг хэрэгтэй болно. Харин хувиараа хүүхэд хардаг иргэд маргааш компаний захирлууд болно. Тэд төсвөөс мөнгө нэхдэг бус төсөв бүрдүүлдэг татвар төлөгчид болно. Цаашдаа цэцэрлэг гэдэг мөнгө нэхдэг биш нийгмийн суурь хүмүүжлийг тодорхойлог болно. Энэ бол төсвийн шинэчлэл, эдийн засгийн үзэл санааны шинэчлэл. Төсөв хөгжил болон хувирахын тулд аливаа үзэл суртал, хувийн сонирхолгүй байх ёстой гэнэ. Харамсалтай нь манай улстөрчдийн баталж байгаа төсөв нэгдүгээрт хувийн сонирхол агуулдаг аж. Хэдхэн сая төгрөг халааслахын хэдэн тэрбумын төсөв зохиож маанагтдаг гэнэ. Хэнд ашиг авчрахгүй том төсөв хэн нэгний өчүүхэн эрх ашгаас болж батлагддаг гэнэ. Хөдөөгөөс УИХ-д сонгогдсон эрхэм гишүүдийн хувьд хувийн эрх ашиг гэхээсээ хийсэн бүтээсэн дүр эсгэж мангар төсөв бодож олно. Энэ бүхнийг өөрийн улстөрийн пиар гэж ойлгоно. Үнэн хэрэгтээ энэ пиар нь монголчуудыг хорлохоос хэтрэхгүй.
Х.Баттөгс