Шведийн худалдаа, бизнесийн төлөөлөгчид айлчилна
сарын 2-4-ний өдрүүдэд Монголд айлчилна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тус улсад хийсэн албан ёсны айлчлалын дараахан тохиож буйгаараа онцлогтой энэхүү айлчлалаар Төрийн тэргүүний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох, хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Шведийн шууд хөрөнгө оруулалтыг бодитойгоор нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдөх аж.
Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Шинийг санаачлагч, үр ашигтай, аюулгүй уул уурхай сэдэвт семинарт оролцох ба ирэх сарын 3-нд болох уг семинарыг Шведийн худалдааны зөвлөл, Бээжин дэх Шведийн ЭСЯ, Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монголын уул уурхайн нийгэмлэг, Монгол дахь Шведийн Өргөмжит консулын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад хэргийн яаманд албан ёсны уулзалт хийж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, байгаль орчин, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцоно.