Их хэмжээний бууны сум хураав
оршин суудаг иргэн Э нь гэртээ их хэмжээний сум хадгалж байсныг энэ сарын 30-31 шилжих шөнө цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Тухайн айлын гэрт АКМ бууны сум 600 гаруй, калибир бууны сум гурван мянга гаруй, винтов бууны сум 150 гаруй, сургалтын сум 80 ширхэг байсан нь илэрчээ. Цагдаагийн албан хаагчид эд мөрийн баримт болгон сумыг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр Дунд дарь эхт оршин суух иргэн А-ын гэрээс байлдааны зориулалттай ПМ.АКМ, Калибир, Винтов бууны хоёр мянга гаруй сум олдсон байна. Мөн энэ хэргийг илрүүлэх явцад тухайн айлаас их хэмжээний тарваганы мах худалдаж авах гэж байсан иргэн И-г саатуулж шалгасан аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлсэн шалгаж байгаа гэнэ.