Цунамигийн хохирлыг арилгахаар өгсөн мөнгийг халим агнуурт зарцуулжээ

хохирлыг арилгах зорилгоор төсвөөс гаргасан хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнах хэрэгтэй болжээ. The Washington Post сонины өчигдрийн дугаарт бичсэнийг үзвэл, нийт гаргасан 11.7 их наяад иенийн (148 тэрбум доллар) дөрөвний нэг нь хохирол арилгахтай хамаагүй төслүүдэд зарцуулагдсаныг бие даасан аудитын байгууллага тогтоожээ. Тухайлбал халим агнуурын бизнесийн зохицуулалт, Окинава арал дээр зам барих, контакт линзний үйлдвэрт татаас олгох, цэргийн нисэгчдийн мэргэжил дээшлүүлэх, газрын ховор элемент хайх, хагас дамжуулагчийн судалгааг санхүүжүүлэх зэрэгт хэд хэдэн их наяд иен зарцуулсан байна.

Түүгээр барахгүй сэргээн босголтод зориулсан хөрөнгийн тал хувь нь зохих газраа очоогүй аж. Засгийн газрын хийж буй ажил хангалтгүй, хийсэн ч оновчтой болж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Хохирол учирсан газруудын сэргээн босголтын ажил хэчнээн чухал болохыг анхааруулж буй хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй хэмээн ерөнхий сайд Ёшихико Нода парламентад үг хэлэхдээ тэмдэглэсэн байна.

Японы болон гадаадын шинжээчдийн үзэж байгаагаар сүйрэлд өртсөн хотуудын сэргээн босголт үр дүн муутай байгаагийн гол шалтгаан нь Засгийн газраас гаргасан хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдсон албан тушаалтнуудын хайнга назгай, санаачлагагүй байдал аж. Орон нутгийн эрх баригчид хөрөнгө хуваарилах эрх мэдэл багатай, харин Засгийн газрын түшмэд ямар төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээ мэдэхгүй байсныг шинжээчид тэмдэглэсэн байна. Тэднийг ийм байдалтай байх хойгуур цунамид нэрвэгдсэн газруудын сэргээн босголт туйлын удаан үргэлжилж байгаа бөгөөд одоогоор орон гэрээ алдсан 340 мянган япон хүн орон гэргүй хэвээр байгаа бол далайн эргийн 240 боомт хаалттай, хэдэн мянган байшин нурангин доор байсаар байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button