11 дүгээр сарыг бүх нийтээр амрах сар болгоё

ганц хууль нь бүх нийтийн амралтын өдрийг нэмэх юм чинь.

Ер нь бодоод байсан чинь бид хагас жил ажиллаад, хагас жил нь амарчихдаг улс байна лээ. Тэгсэн сүүлд шинээр батлагдаад байгаа амралтын өдрүүдээс болоод энэ 11 дүгээр сард бараг ажил хийхгүй бололтой.

Хамгийн их амралттай сар болж байх шиг байна. Чингис хааныхаа төрсөн өдрийг арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглээд, иргэдийн төлөөлөгчдөө сонгох сонгуульд арван нэгдүгээр сарын 21-нд оролцоод, арваннэгдүгээр сарын 26-нд улс тунхагласны баяраа тэмдэглээд дээрээс нь хагас, бүтэн сайн өдрийн амралтаа нэмэхэд 11 өдөр болж байна.

Ийм олон хоног амарсан хүн чинь ажил хийх ямар ч сонирхолгүй болно биз дээ. Уг нь амарсан хүн маш их эрч хүчтэй болоод ажилдаа ордог гэдэг. Гэвч Монголчууд амрах биш архидсаар байгаад таардаг. Үгүй тэгээд 11 хоног ууж идсэн хүн чинь яаж ч ажил хийх вэ дээ.

Тиймээс ер нь энэ 11 дүгээр сарыг бүх нийтээрээ амрах сар болгочихвол яах вэ? гэсэн саналыг УИХ-аар хэлэлцүүлээд үзвэл яадаг бол гэж бодох боллоо. Яахав 11 хоногтоо сайхан наргиж цэнгэж, өвөг дээдсийн төрсөн өдөр, улсаа тунхагласны баяраа хийнэ биз. Тэгээд үлдсэн өдөр нь эрч хүчээ нөхөж аваад ажилдаа орохгүй юу. Энэ олон өдөр амарч байхад ямар даварсан гар вэ гэж бодож магадгүй.

Яахав хүн чинь амраад л байхаар дахиад амраад баймаар санагдаад байдаг болчихдог юм байна.Тэгээд заримдаа хэзээ ажиллаж, хэзээ амраад байгаагаа ч мэдэхээ болчих юм. Сүүлийн үед энэ амралтын өдрүүд нэг л багадаад байгаа юм шиг санагдаад болдоггүй. Аз болж яг над шиг бодолтой хүмүүс төрийн толгойд байдаг болохоор миний саналыг хүлээж авах байхаа гэдэгт найдаж байна.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button