Арваннэгдүгээр сард дэлхийн улстөрд томоохон өөрчлөлт гарна

Арваннэгдүгээр сарын 6-нд Барак Обама, Митт Ромни нарын нэг нь ялагч болж, ирэх дөрвөн жил төрийн эрхийг атгана. Тэгвэл 8-нд Хятадын Коммунист на­мын 2000 гаруй гишүүн Бээжинд цугларч, долоо хо­ногийн дараа Улстөрийн тов­чооны гишүүд нь ша­тал­сан байдлаар сонгогдож, эцэст нь 1.3 тэрбум хүнтэй хөг­жиж буй орныг удирдах удирдагчаа зарлана.

Ойрх Дорнодод уур амьсгал ширүүсчээ

Ийнхүү дэлхийн эдийн засгийн хамгийн том хоёр лидер солигдож байна. Дэлхий ертөнц өөрөө ч өөрч­лөгдөж байгаа. Ойрх Дор­нод эрчимтэй хувьслын үедээ ирээд байгаа бол Сири зэрэг зарим бүсэд дахин ши­нэчлэл эхэлжээ. Харин Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоох төлөвгүй байна. Эдийн засаг нь хэчнээн хүнд бай­сан ч энэ улс урьдын адил дай­чин хэвээрээ байгаа бө­гөөд Ливаны Хезболла бүлэглэлийг ашиглан Из­раиль улс руу онгоц хөөргөж, кибер тулаан явуулахыг зорьж буй аж.

Үүний улмаас бүс нут­гийн уур амьсгал нэлээд ши­рүүсчээ. Иран цөмийн хө­төлбөрөө 2013 оны хавар, эсвэл зун ашиглах талаар НҮБ-д мэдэгдсэний дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху урьд­чилсан сонгууль явуулж, өөрт нь Ираны эсрэг тэмцэх бү­рэн эрх олгохыг уриалсан. Египет энэ үеэр улс орныхоо дотоод тэнцвэртэй байдлыг хангахыг хичээж, шинэ Үнд­сэн хууль боловсруулж сууна.

Үүний дараа Европ, Ойрх Дорнодын дунд хөрвөж буй Туркийг дурдаж болох юм. Тус улсын эдийн засаг бүс ну­тагтаа ноёрхлоо тогтоох хэм­жээнд хүрсэн билээ. Турк улс өмнөд хөрш Сиритэйгээ зөрчилдөж, НАТО-гийн хол­боотнууддаа аюулгүй байд­лаа хангахыг уриалжээ.

Энэ бол Ойрх Дорнодод өрнөж буй өөрчлөлтүүдийн нэг хэсэг. Үүнд АНУ-ын оролцоо үлэмж их байгаа билээ. Тус улсын Ирак дахь цэрэг дайны ажиллагаа 2010 онд дууссан. Харин Афганистан дахь ажиллагаа 2014 онд дуусах юм.

АНУ эрчим хүчээ өөрөө хангадаг болно

Америкийн ээлжит Ерөнхийлөгч геополитикийн хувьд эрс өөрчлөгдсөн улс орныг хүлээн авна. Тех­но­логийн хөгжил, инно­ва­цийн нөлөөгөөр тус улс эр­чим хүч­ний хамаарлаас гарах эрт­ний мөрөөдлөө хэрэг­жүүлж эхэлжээ. Өмнө нь Америк улс байгалийн хийн асар их нөөцөө олборлох боломжгүй байсан бол Fracking буюу гидравлик тасархайн арга хэмээх технологийн ачаар занарын хий олборлох хувьс­гал хийсэн байна.

Тэгэхээр АНУ эрчим хүчээ өөрөө хангадаг болоход тун ойртсон гэсэн үг. Өнгөрсөн онд тус улс сүүлийн 15 жи­лийн хугацаанд анх удаа хэ­рэглээний нефтийнхээ тал хүрэхгүй хувийг импор­толжээ. Тус улсын занарын хийн жилийн үйлдвэрлэл 2000-2006 онд 17 хувиар өссөн бол 2006-2010 онд 48 хувь болж нэ­мэгдсэн байна. Урьд­чил­сан тооцоогоор 2035 онд за­нарын хийн олборлолт АНУ-ын эрчим хүчний үйлд­вэрлэлийн тал хувьтай тэнцэх төлөвтэй байгаа аж.

Энэ хувьсгалын үр дага­вар зөвхөн эдийн засагт нь нөлөөлөхгүй. Улстөрийн үүд­­нээс авч үзвэл гадаадын неф­тиэс хамааралтай байдал багасч буй нь АНУ-ыг Азийн зүг гадаад бодлогоо чиг­лүү­лэхэд нөлөөлнө.

Гэхдээ АНУ-ын шинэ тэргүүн зөвхөн өөрчлөгдөж буй ертөнцийг хүлээн авах­гүй. Азийн эдийн засгийн өсөлт дээд цэгтээ хүрсэн нь нийгэм, улстөрийн тогтвор­той байдлыг бий болгоно.

Хятад улс эдийн засагтаа анхаарна

Хятад улс сүүлийн са­руудад дотооддоо тайван бус байгаа юм. Тэд гадаадын дайснуудаас өөрийгөө хам­гаалахын төлөө тэмцдэг ч өдгөө улс орон дотроо шийд­вэрлэх шаардлагатай олон асуудалтай тулгарчээ. Хя­тадын эдийн засаг, улстөр, үзэл сурталд нийгмийн тэгш бус байдал улам нэмэгдэж буй энэ үед яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

Дэлхийн эдийн засгийн салхинд нэрвэгдэж буй ч Хятадын тэргүүнүүд иргэдээ ядууралд өртүүлэхгүй, нийг­мийн таагүй уур амьсгалыг зогсоохын тулд эдийн зас­гийн өсөлтөө дэмжихэд гол анхаарлаа хандуулж байна.

Европын холбоо өмнөд хөршүүддээ анхаарах нь чухал

Харин Европын холбоо энэ үеэр өөрсдийн асуудалд анхаараад завгүй байна. Тус холбоо дэлхийн эдийн засгийн хямралын үр дагав­раас гарахыг хичээж буй ч өмнөд хөршүүдээ мартах учиргүй. Газар дундын тэнгисийн өмнөд хэсгийн бүстэй улстөр, эдийн засаг, эрчим хүчний асуудлаар хамтран ажиллахад анхаарах нь чухал. Европын холбооны олон талт яриа хэлэлцээний загвар, Нобелийн шагнал хүртсэн зөөлөн байдал нь үүнд үнэт зэвсэг болно.

Хөрш Орос улс ч дэлхийн өөрчлөлтөөр бий болсон хөн­дүүр хэсгүүдэд анхаарах учир­тай. Кремль Сирийн Ерөн­хийлөгч Башар аль-Асадын дэглэмийг дэмжсэн хэвээр байна. Тиймээс Си­рийн Тартус хотноо тэн­гисийн цэргийн баазаараа дамжуулан стратегийн со­нирхлоо хамгаалахыг хи­чээж, цэргийн интервенци хийхийг эсэргүүцэж буй юм. Энэ байр сууриа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тог­тоолд ил тод илэрхийлсэн. Уг тогтоолд хэдэн арван мян­ган хүний аминд хүрсэн мөргөлдөөнийг зогсоох та­лаар тусгасан.

Олон улсын зүгээс Си­рид ямар нэгэн үйлдэл хийж ча­дахгүй байгаа нь тун таагүй зүйл. Үүнээс болж олон талт харилцаа ал­дагдана. Иран, Сирийн асуудал нягт хол­боотой хэ­мээн үзвэл НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн байн­гын таван гишүүн дот­роо хага­ралдаантай байж бо­лох­гүй. Энэ нь Ираны цө­мийн хөтөлбөрөө хэ­рэг­жүү­лэх эрмэлзлийг зог­соо­ход сөргөөр нөлөөлнө. Саяхан Иран улс Германтай хийх хэлэлцээр мухардалд орсон нь үүнийг тод харуулсан.

Томоохон тоглогчид дот­роо ийнхүү өөрчлөгдөж байх зуур бүс нутгуудад гал унт­раагүй хэвээр байна. Тэ­гэхээр арваннэгдүгээр сард дэлхийн тавцанд гарч ирэх лидер нь хэн байх вэ гэдэг гол асуудал л үлдлээ. Гал унтраагч байх уу, эсвэл гал өдөөгч байх уу, хэн мэдлээ.

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button