Манай улс шатахууны хэрэгцээгээ жилийн нөөцлөх савгүй

зүйлийг тодрууллаа. Тэрбээр салбарынхаа анхан шатнаас ажил амьдралаа эхэлж, хөдөө хөрч, гадаа гандаж хатуу хүтүүд нухлагдан хат суусан эр аж. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дамжин өнгөрүүлэх хүч чадлыг ахиулах, байнгын нөөцтэй байлгах, үйлдвэрлэл, хангамжийн үйл ажиллагаанд бизнесийн болон эрхзүйн таатай орчин бүрдүүлэх зэрэг ажилд эдний алба хүч анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг аж. Тэрбээр бодитой зүйл хэлж, жинхэнэ ажлаа мэддэгээ харуулж байх юм. Алс баруун хязгаараас эхлээд дорнын нүд алдам талд улсын ямар дугаартай цистернийг хэн гэгч жолооч, аль замаар, хэдэн миллийн хурдтай жолоодож яваа, хаана хэдэн минут зогссон, хаана хоноглосон, хэдний өдөр хэдэн цаг, минутад аль замаас гарч, хаа хүрсэн зэргийг интернэтийн ид шидийг ашиглан, цахим дурангаар харуулж үзүүллээ.

Манайд дэлхийн жишигт хүрчихсэн салбар бас байна аа. Бид өөрсдийнхөө юу хийж бүтээж байгааг мэдэхгүй байна. Манай улсын хөгжлийн нэг сэжим нь яахын аргагүй газрын тос. Монгол Улс газрын тостой орон.

Хайгуул, судалгааны ажил, олборлолт эхний шатандаа явна. Боловсруулах үйлдвэртэй болно. Одоохондоо хэрэгцээт бензин тосоо гаднаас авч байна. Нэгэнтээ хэрэгцээ л байгаагаас хойш бензинтэй байх ёстой. Бензиний гачаалд багахан өртөх нэг баталгаа нь зохих хэмжээний нөөцтэй байх явдал. Нөөцтэй байна гэдэг нь савтай байхыг шаардана. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2011 онд 2600 тонн Р-92 маркийн автобензин, 2012 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 10.1 мянган тонн дизелийн түлш нөөцлөөд байна.

Нөөцлөх сав суулганы талаар Б.Магсараас тодруулахад, Сааль хураахаар саваа зэхэх учиртай. Бид хүн хүчээ зузаатган байж, улс орны хэмжээнд байгаа сав суулганы шинэчилсэн бүртгэл тооллого явууллаа. Тэдгээрээс ашиглах боломжтой нь хэд, акталж буулгах нь хэд, шинэчилж засварлах ёстой нь хэд гэдгийг ялгаж салгана. Улсын нөөц хангалттай биш шүү дээ. Бензин олдлоо гэхэд хадгалах савны хүрэлцээ муу. Арав хорь хоног төдийгүй cap, хагас жил, бүтэн жилийн нөөцтэй улс орон олон бий. Манайд нөөцлөх сав бараг байхгүй ч гэж болно. Гаднаас оруулж ирсэн түлшээ түгээх станцууддаа тараагаад болж байна шүү дээ гэж ярьсан.

Түүний ярьснаас үзвэл, сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ тогтмол өсч байгаа. Тэдний урьдчилан таамаглаж байгаагаар энэ оны үлдэж байгаа хугацаанд 115 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэх төлөвтэй байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага ажиглагдаж байгаа. Бензин, тосны хараат байдлаас сална гэхэд бас хэдэн жил шаардагдах нь мэдээж. Бензин, тос олдлоо гэхэд ахиухан нөөцлөөд авах савны хүрэлцээ муутай. Тийм болохоор яалт ч үгүй наад зах нь сарын, цаад зах нь жилийн нөөц хадгалах савтай байх ёстой ажээ. Өнөөдөр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 120 орчим агуулах, 1200 орчим шатахуун түгээх станц, үүнээс 180 нь Улаанбаатар хотод ,10 орчим хийн байгууламжаар дамжуулан хангаж байна.

У.Дамдинбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button