Орлого тодорхойлох боломжгүй бол ямар татвар төлөх вэ?
-Иргэний албан татвар ноогдуулах ажил үйлчилгээнд ямар ажил үйлчилгээ хамаардаг вэ?
-Энэ талаар Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд,
а/ Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ
б/ Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй бусад ажил үйлчилгээ гэж ангилан заасан байдаг.
-Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлж олсон ямар ямар орлогоос хэдэн хувиар татвар ноогдуулж, хаана төлөх вэ?
-Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хуулийн тавдугаар зүйлийн нэгд тодорхой заасан байгаа. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээг ерөнхийд нь 15 хэсэгт ангилж бүсчлэн татварын хэмжээг ялгавартайгаар тогтоосон байдаг. Жишээ нь Радио телевиз засварлах үйл ажиллагааг эрхэлдэг иргэн Улаанбаатар хотод 6000 төгрөг, Налайх, Багануур дүүрэг, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн суманд болон байнгын ажиллагаатай боомттой сумдад /Замын-Үүд, Алтанбулаг гэх мэт/ 4000 төгрөг, бусад аймгийн төвийн суманд 2000 төгрөг, бусад газарт 1000 төгрөгийн татварыг cap бүр төлнө. Мөн дээрх 15 хэсэгт заасан ажил үйлчилгээг cap хүртэл хугацаагаар эрхлэх тохиолдолд татварын хэмжээг хуанлийн хоногт хувааж, дүнг ажил үйлчилгээ эрхлэх хоногийн тоогоор үржүүлэн ноогдох татварыг тодорхойлдог. Татварын үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд төлж, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
-ТҮЦ-ээр худалдаа хийдэг бол cap бүр ямар хэмжээний татвар төлөх вэ?
-Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч
иргэний орлогын албан татварын хуулийн тавдугаар зүйлийн 1.11-д зааснаар ТҮЦ-д худалдаа хийгч иргэн cap тутам худалдаа хийж буй нутаг дэвсгэрээсээ хамааран Улаанбаатар хотод 6000, Налайх, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдад болон байнгын ажиллагаатай сумдад 4000, бусад аймгийн төвийн сумдад 2000, бусад газарт 1000 төгрөгийн татвар төлнө.
-Гэр хороололд түлээ, нүүрсний жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс газар сайгүй байх юм. Энэ хүмүүсээс татвар авдаг уу? Авдаг бол хэдэн төгрөгийн татвар авдаг вэ?
-Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний орлогод бүсчилсэн байдлаар эрхэлж буй үйл ажиллагаанаас нь хамаарч орлогын хувь хэмжээгээр бус тодорхой мөнгөн дүнгээр татвар ноогдуулдаг … дээрх үйл ажиллагааг Улаанбаатар хотод эрхэлж байгаа бол сард 2400 төгрөгийн татвар төлөх ёстой. Хуулинд бүсчлэлээс хамаарч сард 600-2400 төгрөгийн татвар төлөхөөр заасан байгаа.