Багш нарт олгох тэтгэмжийн зардлыг төсөвт суулгах санал дэмжигдлээ

эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулснаар эхэллээ. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авч, нээлттэй хэлэлцүүлэг хийн эрдэмтэн судлаачдын саналыг төсөлд тусгасан байна. Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл шүүмжлэлтэй хандаж ингэж өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулах боломж байгаа хэмээн сануулсан юм.

УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.

Ирэх онд улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 81,4 хувь буюу 1203,1 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 3,4 хувь буюу 49,7 тэрбум төгрөгийг их засварт, 8,6 хувь буюу 127,3 тэрбум төгрөгийг техник тоног төхөөрөмж худалдан авахад, 6,6 хувь буюу 98 тэрбум төгрөгийг дараа онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, зураг төсөл, судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсвийн орлого, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, бууруулахаар ажлын хэсэг болон гишүүдээс гаргаж төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томъёоллуудаар санал хурааж байна. Төв банкны ногдол ашгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбум төгрөгөөр, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 3 тэрбум 825,5 сая төгрөгөөр, гаалийн болон бусад орлогыг 10 тэрбум 838,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжийг Төсвийн байнгын хорооноос дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардалд 10 тэрбум 456,9 сая, хөдөө орон нутгийн багш нарын тэтгэмжид 2,5 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах саналыг дэмжлээ. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, хүүхэд залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх, хөгжүүлэх Эх орон 36 хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулсан санхүүжилтийг нэмэхээр болсон бол Гадаад харилцааны сайдын багцад 2,5 тэрбум төгрөгийг байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан нэмэхээр боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэхээр гишүүдээс оруулсан саналуудаар санал хурааж бүгд дэмжигдсэн юм. Тухайлбал, зарим аймаг, суманд ахуйн үйлчилгээний төвийн барилга барих, ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл хийх, өмнөх онуудад баригдсан замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг, цахилгаан дулаан дамжуулах шугам барих, засварлах, соёл, спортын барилгын их засварыг хийх зардлыг төсөвт нэмж тусгахаар санал оруулсныг дэмжлээ. Авто замын үнийн зөрүүг олгох саналтай уялдан үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалтай ажилласан барилгын компаниудын асуудлыг мөн гишүүд сөхөж байлаа.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийсэн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Ахуй үйлчилгээ, худалдааны төвүүдийг байгуулах зардлыг төсөвт нэмж тусгаж байгаа нь бодлогын хувьд буруу хэмээн шүүмжилж байлаа. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Ийм хөрөнгө оруулалтын тухай саналыг Засгийн газраас оруулж ирээгүй. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд санал оруулж хэлэлцүүлж байгаа хэмээн тайлбарласан юм. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар санал хураалт үргэлжлэх болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

parliament.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button