Америкчууд гар утаснаас болж хоол хувцаснаасаа татгалзаж байна
интернэтэд мөнгөө үрэх сонирхолтой болсон тухай The Wall Street Journal сэтгүүлд бичсэн байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хүн амын талаас илүү хувь нь гар утас хэрэглэдэг аж. 2011 оны байдлаар гар утасны хэрэглээний зардал дөрвөн хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь 2005 онтой харьцуулбал хавьгүй өндөр үзүүлэлт юм байна. Америкийн дундаж гэр бүл гар утас ашигласны төлбөрт жилд дунджаар 1226 ам.доллар төлдөг болжээ. Энэ үзүүлэлтийг 2007 онтой харьцуулбал гар утас ашигласны төлбөр 1110 ам.долларт хүрч байжээ. Харин 2011 онд дундаж гэр бүлийнх 59, чинээлэг гэр бүлийн зардал 64 ам.доллараар тус тус өсчээ. АНУ-ын дундаж амьдралтай ам бүл нийтийн хоолны газар болон зоогийн газруудад зарцуулах мөнгө 48, хувцас хунар худалдан авахад 141, харин зугаа цэнгэлд зарцуулах мөнгөний хэмжээ 126 ам.доллар болтлоо буурсан үзүүлэлт гарсан байна.
Америкийн зах зээл том учраас гар утасны хэрэглээгээр дэлхийд толгой цохидог ба юуны өмнө Apple болон Samsung гар утсыг өргөн хэрэглэдэг. 2011 оны аравдугаар сард iPhone 4S худалдаанд гарч эхлэхэд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.2 хувиар өсгөсөн байх юм. Харин шинээр худалдаанд гарах гэж байгаа iPhone 5 Америкийн зах зээлд орж ирэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн 0.5 хувиар өсөх магадлалтай юм байна.
В.Батболд