Мэдээллийн сайтуудын Ассоциацийн мэдэгдэл

Үүнийг цэгцлэх, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар, Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах хороо, Оюуны Өмчийн газар зэрэг төрийн холбогдох байгууллагууд зоригтой, шуурхай арга хэмжээ авч эрүүл сэтгүүлзүйн хөгжилд нэгэн шинэлэг шатыг тавьж эхэллээ.

Үүнийг Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд болон оюуны өмчийг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд талархан хүлээн авч дэмжиж байна. Онлайн сэтгүүлзүй бол иргэний сэтгүүлзүйн хамгийн шинэлэг бөгөөд ил тод чөлөөт индэр мөн.

Харамсалтай нь энэ чухал талбарыг, бусдын хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн татан авч түгээх, ашиг орлого олох талбар болгож буйд мэдээллийн шударга сайтууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон оюуны өмчийг дээдлэн ажилладаг төрийн бус байгууллагууд, уран бүтээлчид шүүмжлэлтэй хандаж, олон жилийн турш ийм төрлийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэж байсан юм. Үүнийг төрийн байгууллагууд гярхай ажиглаж хуулийн дагуу шуурхай арга хэмжээ авч эхэлсэн нь эрүүл сэтгүүлзүйг идээ бээрээс нь салгах зөв эмчилгээ боллоо.

Тиймээс цаашид хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор онлайн сэтгүүлзүйг ашиг олох хэрэгсэл болгож буйтай үргэлжлүүлэн тэмцэж Монголын уран бүтээлчдийн оюуны өмчийн баталгааг хуулийн дагуу хангана гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button