Оны шилдэг менежерийг шалгаруулна

энэ жил гурав дахь удаагаа зохиогдох гэж байна. Уралдаан энэ сарын 22-23-нд Чингис хаан зочид буудалд болох аж.

Өнөө үед байгууллагын өрсөлдөх чадвар нь тухайн албан газар ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, ур чадвар, нэр хүндээр тодорхойлогдох болсон. Хариуцлагатай, өндөр ур чадвартай, уян хатан хүний нөөц бол тогтвортой өрсөлдөх давуу талын гол үндэс юм. Иймээс байгууллагын удирдлагын системийн цөм нь хүний нөөцийн асуудал болж байна. Өмнөх жилүүдийн ажил мэргэжлийн уралдаан нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргүүдээс сонгон шалгаруулалт, карьер хөгжлийн төлөвлөлт, хөдөлмөрийн эрх зүй ба харилцааны ур чадварыг бүлгийн үнэлгээний төв (assessment center)-ийн аргачлалаар үнэлэхэд чиглэж байсан. Харин энэ жилийн ажил мэргэжлийн уралдааны онцлог нь хүний нөөцийн менежерүүдийн мэргэжлийн карьерын тулгуур багана-суурь ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх зорилгоор түүнийг хангах мэдлэг, ур чадварын түвшинг олон улсын жишигт нийцсэн сорил, шалгуураар үнэлж шалгаруулах аж.

Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд хоёрдугаар шатнаас шалгарсан эхний гурван байр шагналтай. Тухайлбал, нэгдүгээр байр эзэлсэн хүн цом, алтан медаль, Оны шилдэг HR менежер цолоор шагнагдаж 1сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал авах бол хоёр, гуравдугаар байрын эзэн мөнгө, хүрэл медаль, 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Тусгай байр эзэлсэн хүмүүс компаниудын нэрэмжит шагналын эзэд болох аж. Уралдааныг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулах гэнэ.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button