Сонгинохайрханы дахин санал хураалт хойшиллоо
сонгогчдоос авсан санал хуульд заасан 28 хувьд хүрээгүй тул тус тойргуудын үлдсэн нэг мандатад дахин санал хураалт явуулахаар болсон.
Дахин санал хураалтад Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нар өрсөлдөх бол Баянзүрх дүүргээс Д.Арвин, Б.Батзориг нар орон нутгйин сонгуулийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд өрсөлдөх юм.
Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Л.Эрхэмбаярын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооноос шийдвэрлэжээ. Иймээс орон нутгийн сонгуультай хамт болох байсан СХД-ийн дахин санал хураалт хойшлоод байна.