Хятад улс 2049 он гэхэд хүчирхэгжиж, цэцэглэн хөгжинө хэмээн мэдэгдлээ

БНХАУ-ын дарга Ху Жинтао үг хэллээ.

Тэрбээр Бид Хятадын Коммунист намын 100 жи­лийн ойгоор чинээлэг дундаж нийгмийг байгуулна. Харин БНХАУ-ын 100 жи­лийн ойгоор Хятад улсыг баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, төгс ши­нэч­лэгдсэн социалист улс болгож чадна хэ­мээн мэдэгджээ. Энэ та­лаар Синьхуа агент­лаг мэдээлэв.

Өдгөө 82 сая гаруй ги­шүүнтэй Хятадын Ком­му­нист нам нь 1921 онд байгуулагдаж, 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард улс байгуулснаа зарласан.

Тус намын Ерөнхий на­­рийн бичгийн даргын хэлс­нээр БНХАУ өдгөө со­циа­лизмын эхний үед ша­тандаа ирээд буй дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болсон гэнэ. Үүнээс гадна тус улс Хятад орны онц­логийг шингээсэн социа­лизмыг байгуулах замаа үргэлжлүүлнэ гэдгийг тэм­дэглэсэн байна.

БНХАУ-ын Коммунист намын XҮIII их хурал энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хуралд оролцогсод нам, улс орны удирдагчаа өөрчлөх аж. Коммунист намын их хурлыг сурвалжлахаар Бээ­жинд гадаад, дотоодын 1700 сэтгүүлч ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button