Монголын хөрөнгийн бирж Шанхайд азийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна
арга хэмжээг БНХАУ-ын Шанхай хотод 2012 оны 12-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсад хөрөнгө оруулдаг болон хөрөнгө оруулахаар сонирхож буй олон улсын болон БНХАУ-ын томоохон хөрөнгө оруулагчид, бизнесийн болон санхүүгийн салбарынхан оролцох бөгөөд Монголын томоохон компаниуд, түүний дотор уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарын компаниуд оролцох болно.
Уг чуулга уулзалтын үеэр, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Монголын бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой мэдээлэл авах, бусад компаниудын бизнестэй танилцаж, өөрийн бизнесийг бусдад танилцуулах, цэвэр нүүрсний сүүлийн үеийн технологи, ололт амжилт, шийдлүүдтэй /нүүрснээс хий гаргах, шингэрүүлсэн түлш, нүүрсийг газар доор хийжүүлэх гэх мэт/ танилцах боломжтой.
Чуулганд оролцсоноор гадаад, дотоодын төр засгийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн лидерүүд, зөвлөхүүд, мэргэжилтнүүд болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, бизнесийн шинэ хамтрагчидтай болох боломжтой.
Л.Тамир
Оллоо.мн