Нийслэлийн гэр хороололд Канадын эрчим хүчний хэмнэлттэй зуухыг нэвтрүүлэхээр боллоо
бохирдлыг бууруулах үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар олон чухал шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс буюу Баянгол дүүргийн айл өрхүүдэд татаастай үнээр худалдан борлуулах боловсруулсан түлшний үнийг хямдруулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг гаргаснаар энэхүү бүсийн айл өрхүүдэд нийлүүлэх түлшний үнийг 31-43 хувиар бууруулж хямдарсан нүүрсний үнэтэй ижил түвшинд хүргэх юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод нийт 180 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 20 гаруй мянган өрх нам даралтын усан халаалттай зуух хэрэглэж байгаа бөгөөд энэ сараас Канад улсаас нийлүүлэгдэх энэ төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хороололд шинээр нэвтрүүлэх юм байна. 60-80 ам метр хүртэл халаах усан халаалттай зуух-ыг үндсэн үнээс нь 86 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу 75 мянган төгрөгөөр гэр хороололд амьдарч байгаа иргэдэд худалдан борлуулах шийдвэрийг мөн гаргалаа. 2011-2012 оны халаалтын улиралд 70 орчим мянган өрхөд сайжруулсан зуух худалдан борлуулсан бол энэ жил 55 мянган бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа сайжруулсан зуух борлуулах төсөл дуусч цаана нь дахиад 45 мянга орчим өрхөд сайжруулсан зуух худалдан борлуулах шаардлага тулгарч байна.
Иймээс стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт их байгаа Хас, Өлзий, Дөл зуухнуудаас нэмж 17 мянган ширхэгийг 2012 онд багтаан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж, иргэдэд үзүүлэх хөнгөлөлт буюу татоцийг Мянганы сорилтын сангийн төслийн үргэлжлэл болгон Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан-гаас санхүүжүүлэхээр боллоо.
Ингэснээр нийслэлийн гэр хорооллыг зуухаар бүрэн хангах ёстой ажил сүүлийн хоёр жилд багтаан дийлэнх буюу 85 хувь нь хангагдаж байгаа юм. Энэ хэмжээгээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол буурах үндэслэл. гэж Үндэсний хороо үзлээ.