Импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн үргэлжилж байна
оролцох Дистрибьютер Монголиа-2012 үзэсгэлэн, хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр хоол хүнс, ундаа, гоо сайхан, эрүүл мэнд, бэлэн хувцас, хэрэглэл, алт үнэт эдлэл, гоёл чимэглэл, цахилгаан бараа, барилгын материал, технологи, тоног төхөөрөмжүүд дэлгэх аж.
Харин Дистрибьютер Монголиа-2012 хэлэлцүүлэгт албан ёсны борлуулагчаар ажилладаг компаниудын захирал, менежерүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллага, хувь хүмүүс оролцох юм байна. Хэлэлцүүлэг Монголын импортын зах зээлийн өнөөгийн байдал, боломжууд сэдвийн дор өрнөх бөгөөд МҮХАҮТ, Оюуны Өмчийн Газар, МХЕГ, Стандартчилал хэмжил зүйн газар, БОНХЯ-ны Био аюулгүй байдлын үндэсний хороо, Монголын үндэсний статистикийн хороо, ТЕГ, ГЕГ-ын мэргэжилтнүүд илтгэх тавих ажээ. Уг үзэсгэлэнг Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар ТББ-ийн санаачилгаар зохион байгуулж байгаа гэнэ.