Чойжид дагина тайзнаа дахин амилна

энэ амралтын өдөр тайзнаа дахин амилуулах гэж байна.

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү бүжгэн жүжигт 36 настай Чойжид хэмээх эмэгтэйн тухай өгүүлдэг аж. Тэрбээр өвчиндөө шаналан бурханаас аврал гуйхад түүний бие гэнэт сайжирч, баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурхны элч нар сүнсийг авч одохоор булаалдах боловч эцэст нь бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцаадаг байна.

Энэхүү балетийн хөгжмийг Э.Чойдог бичсэн бол удирдаачаар нь УГЗ Н.Туулайхүү, балетмейстер хореографоор АЖ Б.Жамьяндагва, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллаж байгаа аж.

Г.Уянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button