Шинжлэх ухааны өнө эртний нээлтүүд

Микроскоп, компьютер, хэт авианы багаж, үгүй ядаж томруулдаг шил ч байгаагүй цаг үед эдгээр нээлтийг хэрхэн хийсэн нь сонирхолтой.

Гэхдээ л тэд хийж чадсан байна. Энэ талаар шинжлэх ухааны Discoүery сэтгүүлд бичсэнийг орчуулан хүргэлээ.

Гараг шилжих хөдөлгөөнийг 4000 жилийн өмнө ажиглажээ

МЭӨ 2000 оны үед шу­мерүүд нар дэлхийг тойрдог бус дэлхий нарыг тойрдог. Мөн сар дэлхийг дагадаг гэд­гийг ажиглаж чадсан байна. 1900 оны эхэн үед эртний Шу­­мерийн газар нутагт малт­лага хийх үеэр энэ тухай бичиж, дүрсэлсэн шаантаг бич­­­гүүд олдсон байна. Үүнээс ха­­рахад огторгуйн дуран зо­хион бүтээхээс хавьгүй өм­нө эртний эрдэмтэд сансар ог­тор­гуйн нууцыг тайлжээ.

Харин үүнтэй хамаа­рал­гүйгээр, 1543 онд Нар бол огторгуйн төв гэдгийг Поль­шийн эрдэмтэн Николой Ко­­пер­­ник баталж, үүнээсээ болж эрүү шүүлт амсаж бай­сан бол 100 жилийн дараа үү­нийг нотолсныхоо тө­лөө Га­лиллей амьдаараа ша­таагд­сан юм.

Эртний хүмүүс үлэг гүрвэлийг мэддэг байсан

Америкийн эрдэмтэн, түүхч Уилльям Бакланд үлэг гүрвэлийн тухай хам­гийн анхны асуудлыг хөн­дөж, бүхэл бүтэн туурвил бү­тээснээрээ элэг доог болжээ. Байшинтай бараг тэнцэх а­вар­га амьтад байсан гэсэн түү­ний нотолгоог 1800 оны төгсгөлд Монголын нутгаас динозаврын яс олох хүртэл няцааж, түүнд Дино гэ­дэг хоч өгсөн байж. Гэхдээ тэрээр шантралгүй зүтгэсний эцэст орчин цагийн палеон­тологийн ухааныг үндэслэж чадсан байна.

Харамсалтай нь, тэ­рээр динозаврын тухай мэдээл­лийг хүн төрөлхтөнд өгсөн анхны хүн биш аж. Энэ удаад грекчүүд болон египетчүүд ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Харин тэднээс өмнө амьдарч байсан, эрин галавыг нь ба­римжаагаар тогтоодог тэр л үед байсан өвөг дээдэс маань агуйн хана, чулуу, модны хол­тос дээр зурж, сийлж үл­дээсэн аймшигт амьтдыг үлэг гүрвэл гэж эрдэмтэд но­­толсон. Дэлхийн аль ч ард түмний уран зо­хиолд дүрслэгдсэн луу хэ­мээх үлгэрийн амьтныг ү­лэг гүрвэл гэж үздэг аж.

Хүний эд, эс бүхэнд удамшил дамжуулагч бий

Австрийн лам, ургамал суд­лаач Грегор Мендел 1850 онд генетикийн мэ­дээлэл хэрхэн дамждагийг тог­тоосон нь дэлхийн шилдэг нээл­түүдийн нэг болсон юм. Тэрээр амьтан, ургамал, хүн гээд амьд организмуудад хром­сом буюу генетикийн мэдээлэл дамжуулагч байдаг. Түүгээр уламжлан хүүхэд аав, ээжийгээ дуурайх, ур­гамал, амьтан төрхөө ал­дахгүй байдаг гэдгийг но­толсон аж.

Грегорт асар их нэр хүнд ир­сэн ч тэрээр энэ онолыг мө­нөөх эртний египетчүүд батлаагүй ч мэддэг байсан гэдгийг сонсож амжаагүй аж. Эртний Египетэд амьд биет, тэр дундаа хүний удам­шлыг судалж, ямар нэг сэжмээр хүн эцэг, эхийн­хээ зан төрхийг авч буйг ажиглажээ. Ялангуяа, биеийн гажиг /одой, хялар, альбинос, сэтэрхий уруул/ хүүхдэд заавал өвлөгдөж байгааг анзаарсан. Гэхдээ хэрхэн тайлсныг мэдэхгүй ч тэд удамшлын мэдээлэл дамжуулагч нь хүний цус, мах, яс, эд эс бүрт байдаг гэж үзсэн байна.

Эртний грекчүүд хүчилтөрөгчийн аппарат хэрэглэж байсан

Английн эрдэмтэн Жозеф Приестли 1770 онд цэвэр хүчилтөрөгч гарган авчээ. Гэвч тэрээр энэ аргаа өөрөө ч тайлбарлаж чадаагүй бө­гөөд гагцхүү энэ хий ша­талтыг дэмжиж байгааг л ажигласан байна.

Харин да­раахан нь Антон Лавойзер үү­нийг илүү нарийн судалж, агаа­рыг шингэрүүлж, дараа нь халааснаар азот ууршиж, дан хүчилтөрөгч үлдэнэ гэд­гийг тогтоосон аж.

Тэгвэл энэ нь амьдралыг тэт­гэгч хийг гарган авсан анхны алхам биш. МЭӨ IҮ-Ү зуунд эртний Грекийн эмч Мекера Понтикус ухаан алдсан, амьсгал нь боогдсон өвчтөнүүдийн аманд хулсан бортого угладаг байсан нь дотроо цэвэр хийтэй байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Чухам үүнийг хэрхэн гарган авсан нь то­дор­хойгүй ч яах аргагүй хүчилтөрөгч байсан гэдгийг баталсан байна.

Хумхын тоосонд ч амьд биет оршдог

Өдгөөгөөс 400 жилийн өмнө Голландын дэвшилтэт үзэлтэн, химич Антон Ван Люнхок галд дутуу шатаж хүн­хийсэн шилээр орчин тойр­ноо харж байгаад цэц­гийн сав дээр тогтсон дусал усанд үй олон амьтан байхыг хар­жээ.

Гайхалтай нь, шилээ нүднээсээ холдуулахад амь­тад харагдахгүй байж. Ин­гээд орчлон дээрх хамгийн өчүүхэн амьтан нь шоргоолж биш гэдгийг хүн төрөлхтөн анх мэдсэн байна.

Гэтэл үүнээс 4500 жилийн өм­нө эртний египетчүүд хаа­­ны ундаан дахь бичил чөт­­гөрүүд-ийг устгахын тулд мөнгөн саваа дүрдэг бай­­сан талаар түүхийн сур­валжуудад дурджээ.

Би­чил чөтгөрүүд гэдэг нь хаа­ныг өвчлүүлдэг, Нил мөрний усанд байдаг муу сүнс шингэсэн амьтад гэж тайлбарласан гэнэ. Орчин үеийн эрдэмтэд харин үүнийг нян хэмээн тайлж уншжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button