Мэдээллийн технологи бидний алхам бүрийг мөрддөг
улстөр, гэмт хэрэг болон бусад зорилгоор хоорондоо харилцахад тус дөхөм болж буйтай хэн ч маргахгүй. Түүнчлэн интернэтийг зугаацах, чөлөөт цагаа өнгөрөөх гол арга ч гэж нэрлэж болно.
Гэхдээ бид интернэтийг Америкийн цэргийнхэн боловсруулсан гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Учир нь улс орон, цэрэг цагдаагийнхан биднийг сүлжээгээр юу хийдэг, юу хайдаг, бие биедээ юу бичиж буйг идэвхтэй сонирхдог аж.
Зураасан код гол тагнуул
Бараа бүтээгдэхүүний зураасан код юунд хэрэгтэй вэ гэдгийг бүгд мэднэ. Энэхүү зураас, цифр нь үнэ, тоо ширхэг, худалдаалсан болон үлдсэн барааг мэдээлдэг. Бидний худалдан авсан бараа кассын лазераар уншигдаж, үнэ нь гарч ирдэг бөгөөд компьютерийн электрон падаанд өөрчлөлт оруулдаг. Шаардлагатай бол энэ бүх мэдээлэл интернэтэд ордог аж.
Ингээд л боллоо гэж үү. Мэргэжилтнүүд таныг дэндүү гэнэн хэмээж байна. Зарим нь энэхүү зураасан кодыг манай гараг дээрх хүн бүрийг хянах эхний алхам гэж үздэг. Хөгжингүй орнуудын шуудангийн албаныхан энэхүү зураасан кодоор шууданг хянахад ашигладаг бөгөөд хүсвэл хиймэл дагуулаас сансарт ч энэ хяналтаа тогтоож чадна. Зураасан кодын тусламжтайгаар бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас хэрэглэх хүртэл буюу дэлгүүрээс танай гэрт очих хүртэл мөрддөг байна. Тэгэхээр хэн нэгэн таны хөргөгчинд байгаа зүйлсийг мэдэж байгаа гэсэн үг.
Банкны картууд таны талаар үүнээс ч илүү мэдээллийг дамжуулдаг. Таныг хаана байсан, хэзээ худалдаа хийсэн, ямар үйлчилгээ үзүүлсэн гээд л. Бэлэн мөнгийг картын системд шилжүүлснээр төр засаг таны худалдан авалт, дуртай зүйлс, мөнгө санхүүг мэддэг болно.
Дараагийн алхам нь арьсан доор суулгаж буй смарт-чип юм. Бичил чипүүдийг барууны цэрэг, элитийн хүүхдүүд, гэмт хэрэгтнүүд, аюулт өвчтэй хүмүүст аль хэдийнэ нэвтрүүлээд эхэлжээ.
Ерөнхийдөө бэлэн мөнгөөр бус, зээлийн картаар хийсэн төлбөр тооцоо, интернэт банкаар үйлчлүүлэх зэрэг нь өргөн тархсан. Энэ үйлчилгээ таны орлого зарлагаас эхлээд бичгийн хэв, ДНК, гарын хээ зэрэг бүх мэдээллийг хадгалж, дэлхийн мэдээллийн санд дамжуулдаг ажээ.
Эшелон-ы хяналтад орсон дэлхий ертөнц
Өнгөрсөн зууны сүүлчийн хагасаас эхэлсэн мэдээллийн хувьсгал нь цифрэн төхөөрөмжийн тусламжтайгаар дэлхий дахиныг мөрдөн тагнадаг болжээ. Энэхүү салбарын анхдагч нь мэдээж, америкчууд.
Дэлхий дахиныг хамарсан электрон системийн төслийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг 1971 онд боловсруулсан түүхтэй. Үүний тусламжтайгаар хүссэн цэгийнхээ мэдээллийг авч, боловсруулах боломж бүрджээ. Ийм зорилгоор дэлхийн ойролцоох сансрын тойргуудад тагнуулч дагуулуудыг суурилуулсан билээ. Тэдгээрийг манай гараг дээр байрласан аварга том парабол антеннууд хянадаг байна. Эдгээр антенн нь радио эфир, АНУ, Европын интернэт сүлжээг хянах төв юм. Энэ бүхнийг нэг л зүйл нэгтгэдэг нь Эшелон.
Энэхүү том төслийг хэрэгжүүлэхэд улсын мөнгө мэдээж хүрэлцэхгүй. Тиймээс Эшелон-ыг бүтээхэд олон том корпораци оролцсон бөгөөд бүгд л тагнуулын албатай хамтарснаар тодорхой хэмжээний ашиг хүртжээ.
Жишээлбэл, Америкийн авто машины компаниуд Японы үйлдвэрлэгчдийн талаарх Тагнуулын төв газрын нууц мэдээллийг ашиглан их хэмжээний ашиг олсон. Америкийн эрчим хүчний салбарын компаниудад мэдээлэл өгөхийн тулд НАСА, Холбооны мөрдөх товчоо 1997 онд Сиэтлд болсон Ази-Номхон далайн хурлыг нууцаар чагнасан түүхтэй.
Экономист сэтгүүлд бичсэнээр Эшелон төсөл хуйвалдаанд дээгүүр байр эзэлдэг гэнэ. Тус сэтгүүлийн баталснаар тагнуулын системээр ашиг олсон, алдагдал хүлээсэн компаниуд шүүхэд хандах нь ховор байдаг аж. Европын парламент хүртэл Эшелон-оос болж 20 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн удаатай.
Эшелон нь PROMIS программ хангамжтай шууд холбоотой. Энэ программ нь усан доорх завийг илрүүлж, хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг ч урьдчилан хэлэх чадвартай. Магадгүй Эшелон бие хүний үйлдэл, бодол санааг ч шинжлэх чадвартай юм бил үү, хэн мэдэх вэ.
Өдгөө Эшелон нь АНУ, Канад, Их Британи, Шинэ Зеландын хэдэн мянган тагнуул, хөлөг онгоц, онгоц, хиймэл дагуул, радараас бүрддэг том нууц алба юм. Уг албаны дагуу дэлхий дахин бүсчилэн хуваагдаж, бүх зүйл хяналтад байдаг билээ.
Google-ээс бултаж чадахгүй
АНУ-ын БХЯ 1960-аад оноос цөмийн дайралтыг ч тэсвэрлэх чадвартай бат бэх харилцаа холбооны сүлжээ боловсруулж эхэлсэн. Энэхүү сүлжээндээ их сургууль, цэргийн компьютерууд, сайтыг холбожээ.
Харин 1981 онд сүлжээг иргэний болон цэргийн зориулалтаар хуваасан байна. Google сүлжээний хувьд өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн каталог болж чаджээ. Энэ сүлжээгээр хүмүүс сонирхож буй мэдээллээ олох боломжтой. Түүнчлэн Google дэлхийн бүх хэсгийн сансраас авсан зурагтай учраас та хүссэн цагтаа дэлхийн өнцөг булан бүрийг тольдон харж болно.
Энэ сүлжээ хэтэрхий хурдацтай хөгжиж буй учир удахгүй та бүтэн өдрийн турш Google-ийн ажиглалтад орж мэдэх юм. Тус сайт 2007 оны тавдугаар сараас хэрэглэгчдийнхээ хувийн бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн гэнэ.
Тиймээс Google нэг л өдөр бүх мэдээллийг цуглуулж, байршил, объект, хүмүүсийг олох хүчтэй болно гэсэн үг. Ер нь энэ сүлжээ бидний бодол санаа, ухаан, хийж буй үйлдэл бүрийг хянаж чаддаг болно гэдэгт хуйвалдааныг илчлэгчид итгэлтэй байна.
Э.Мөнхзаяа